Төрийн банк 400 гаруй СӨХ-ны удирдлагуудад банкны үйлчилгээний сургалт орлоо Төрийн банк 400 гаруй СӨХ-ны удирдлагуудад банкны үйлчилгээний сургалт орлоо
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Төрийн банк 400 гаруй СӨХ-ны удирдлагуудад банкны үйлчилгээний сургалт орлоо

2021 оны 11 сарын 02

Arslan.mn

Баянзүрх дүүргийн Хөгжлийн төвөөс өнгөрөгч амралтын өдрөөр “Хөгжлийн зөвлөгөөн-2021” зөвлөлдөх арга хэмжээг зохион байгууллаа. Тус арга хэмжээнд тус дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг 400 гаруй сууц өмчлөгчдийн холбооны удирдлагууд болон гишүүд оролцсон юм. 

Төрийн банк дундаж давхаргыг дэмжигч Үндэсний тэргүүлэгч банк байх зорилтын хүрээнд зорилтот бүлгүүдэд санхүүгийн боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд тус арга хэмжээний үеэр СӨХ-ны удирдлагуудад орон сууцны хэрэглээний төлбөрийг хялбар төлөх шийдэл болох “И-биллинг үйлчилгээ” болон зах зээлд шинээр нэвтрүүлээд буй “Киоск төхөөрөмж”-ийг тус тус танилцууллаа.

Arslan.mn

Төрийн банкны хувьд Киоск төхөөрөмжийн үйлчилгээг энэ оны долоодугаар сараас эхлэн нэвтрүүлж, орон сууц, хүн амын төвлөрөл ихтэй өөрийн салбар нэгжүүдэд  байршуулж эхэлсэн. 

Мөн И-биллинг үйлчилгээ болон Киоск төхөөрөмжөөр дамжуулан иргэд Төрийн банкны карт болон бусад аль ч банкны картаар орон сууцны хэрэглээний төлбөрөө төлөх боломжтой болсон. 

Зөвлөгөөний үеэр Иргэдийн цаг завыг хэмнэсэн Киоск төхөөрөмж болон И-биллингийн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлж, иргэдийн төлбөр тооцоо хийх шинэ сувгийг гаргасан явдалд талархаж байгаагаа арга хэмжээнд оролцогч СӨХ-үүдийн төлөөлөл илэрхийллээ. 

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632371
0 эможи

Төрийн банк

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up