ОУВС Монголын инфляц ирэх онд Төв банкны зорилтот түвшинд байна гэж үзжээ ОУВС Монголын инфляц ирэх онд Төв банкны зорилтот түвшинд байна гэж үзжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ОУВС Монголын инфляц ирэх онд Төв банкны зорилтот түвшинд байна гэж үзжээ

2021 оны 12 сарын 02

Arslan.mn

Олон Улсын Валютын Сан гишүүн орнуудтай тогтмол хийдэг Дүрмийн 4-р заалтын зөвлөлдөх уулзалтын талаарх дүгнэлт, тайландаа Монголын эдийн засгийн талаарх голлох төсөөллүүдээ дэлгэрэнгүй танилцуулжээ

Тухайлбал, 2020 онд 4.6 хувиар агшаад байсан Монголын эдийн засаг сэргэж 2021 онд 4.5%, 2022 онд 7% өснө гэж үзсэн байна. Харин инфляц ирэх онд 7% буюу төв банкны зорилтот түвшин орчимд тогтворжино гэж төсөөлжээ. Өнгөрсөн саруудад ажиглагдсан инфляц нь импортын үнэд нөлөөлсөн түр зуурын хүчин зүйлээс шалтгаалсан гэдгийг онцолсон байна.

Хүснэгт 1. Монголын эдийн засгийн өсөлт ба инфляцын төсөөлөл

 

2020 оны гүйцэтгэл

2021 оны төсөөлөл

2022 оны төсөөлөл

Эдийн засгийн өсөлт

-4.6%

4.5%

7%

Инфляц

2.3%

7.5%

7%

Эдийн засгийн төлөв ийнхүү сайн байгаа ч тодорхой бус байдал бий тул бодлогын дэмжлэгийг үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэж буй. Тухайлбал, тус тайланд “Дэлхийн эдийн засгийн сэргэлт, бодлогын дэмжлэг болон суурь үеийн нөлөөгөөр 2020 онд хүчтэй унасан  Монголын эдийн засаг 2021 онд 4.5 хувиар өсөх төлөвтэй байна. 2022-2023 онд Оюу толгойн зэсийн уурхайн  /гүний/ бүтээн байгуулалт дуусаж, ашиглалтад орсноор экспортыг дэмжиж, эдийн засгийн өсөлт хурдсах хүлээлттэй. Цар тахлыг өргөн хүрээнд хумьж чадвал дотоодын эрэлтийг нэмэгдүүлнэ. Гэхдээ цар тахлын учруулсан хохирлоос үүдэн эдийн засгийн гүйцэтгэл пандемикийн өмнөх трендээс доогуур байх хандлага дунд хугацаанд үргэлжилж болзошгүй байна. Эдийн засаг дахь нөөц ашиглалтаас үзэхэд инфляц төв банкны зорилтот түвшинд хадгалагдах төлөвтэй” гэжээ.

Мөн эдийн засгийн сэргэлт бэхэжтэл бодлогын дэмжлэгийг үргэлжлүүлэх шаардлагатай байж болох тухай онцолжээ. Нэмэлт төсвийн дэмжлэгүүдийг зорилтот бүлэг болон эрүүл мэндийн системийг сайжруулахад чиглэж зарцуулахыг зөвлөсөн байна. Мөнгөний бодлогын хувьд инфляцын өсөлт саарах хүлээлттэй байгаа тул одоогийн төлөвийг хэвээр хадгалж болохыг онцолсон байна.

Эх сурвалж: IKON.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
633109
0 эможи

keyboard_arrow_up