МОНГОЛБАНК: Ипотекийн зээл ХЭВИЙН ОЛГОЖ байна МОНГОЛБАНК: Ипотекийн зээл ХЭВИЙН ОЛГОЖ байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

МОНГОЛБАНК: Ипотекийн зээл ХЭВИЙН ОЛГОЖ байна

2022 оны 2 сарын 22

Arslan.mn

Орон сууцны зургаан хувийн хүүтэй ипотекийн зээл санхүүжилтгүйн улмаас зогссон гэх мэдээлэл цацагдаж эхэлсэн. Тэгвэл энэ асуудлаар Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын ахлах эдийн засагч Г.Намуунаас тодрууллаа. 

Тэрбээр "Зургаан хувийн хүүтэй орон сууцны ипотекийн зээлийг энэ онд 700 орчим тэрбум төгрөгөөр санхүүжүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Энэ хүрээнд 2022 оны нэгдүгээр сард 50 тэрбум төгрөгийг Монголбанк болон арилжааны банкны эх үүсвэрээр хуваарилсан. Үүнээс 43,3 тэрбум төгрөгийн зээлийг 545 зээлдэгчид олгоод байна.

Хоёрдугаар сард 52 тэрбум төгрөг хуваарилсан. Хоёрдугаар сарын 18-ны байдлаар 154 өрхөд 12,3 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгоод байна.

"КОВИД"-н хуулийн хүрээнд 2020 оны дөрөвдүгээр сараас эхлэн 26 сарын турш эргэн төлөлт хойшлуулж, 3,4 их наяд төгрөгийн зээл үлдэгдэлтэй байна. 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс долдугаар сарын 1 хүртэл 67,2 тэрбум төгрөгийн үндсэн зээл болон 96,1 тэрбум төгрөгийн хүүний төлөлт хойшлуулсан. " гэв.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
634729
0 эможи

DR UROLOGIST
2022-03-18 10:32
Энэ нь олон нийтийн эрүүл мэндийн талаар урьдчилан мэдээлэх явдал юм Эмнэлэг нь ноцтой бөгөөд бөөрний хандивлагчдын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг яаралтай эрэлхийлж байгаа бөгөөд энэ нь 100 тэрбум долларыг 780,000 ам.доллараар бөөрөөр нь зарж байна. Хэрэв хэн нэг нь бөөрний хандив өгөх хүсэлтэй байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар хандана уу. Та манай хамтран ажиллах вэбсайтыг www.drpradhanurologist.com сайтаас үзэж болно.
ИРГЭН
2022-02-23 17:24
ОРОН СУУЦНЫ ҮНИЙГ ХӨӨРӨГДӨЖ ЗЭЭЛ ОЛГДГОО ХЭЗЭЭ БОЛИХ ВЭ?? НААД ИПОТЕК ЧИНЬ ЧӨТГӨР ЛҮҮГЭЭ ТОНИЛО
keyboard_arrow_up