Байр, цахилгаан хэрэглээний төлбөр төлөхөд И-БАРИМТЫН хялбар бүртгэлд бүртгэгддэг боллоо
2022 оны 2 сарын 22
Төрийн банканд байр, цахилгаан хэрэглээний төлбөр төлөхөд И-БАРИМТЫН хялбар бүртгэлд бүртгэгддэг болсон байна. Харилцагч Та дараах зааврын дагуу И-БАРИМТ хялбар бүртгэлд бүртгүүлээрэй.
- www.ibank.mn Гялсбанкны вэбээр хандан Төлбөр цэсний Хэрэглээний төлбөр хэсэг дэх хэрэглээний төлбөрийн мэдээллийн ЗАСАХ сонголтыг сонгон цааш үргэлжлүүлнэ.
- НӨАТУС Ebarimt-н хялбар бүртгэл хэсгээс "Хувь хүн" эсвэл "Байгууллага" гэсэн сонголтоос сонгон цааш үргэлжлүүлнэ.
- Ebarimt-н хялбар бүртгэлд бүртгэлтэй утасны дугаараа оруулан ШАЛГАХ товчийг дарахад таны Ebarimt-н Хэрэглэгчийн дугаар болон имэйл хаяг гарч ирнэ. Мэдээллийг шалган Хадгалах товчийг дарснаар хэрэглээний төлбөр төлөхөд Ebarimt-д автоматаар бүртгэгдэх боломжтой болно.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
634742
2 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: