МОНГОЛБАНК:  “Дэлхийн мөнгөний долоо хоног-2022” аянд хамтран оролцохыг урьж байна МОНГОЛБАНК: “Дэлхийн мөнгөний долоо хоног-2022” аянд хамтран оролцохыг урьж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

МОНГОЛБАНК: “Дэлхийн мөнгөний долоо хоног-2022” аянд хамтран оролцохыг урьж байна

2022 оны 3 сарын 01

Arslan.mn

“Дэлхийн мөнгөний долоо хоног” аяныг хүүхэд, залуучуудын санхүү, эдийн засгийн боловсролыг нэмэгдүүлэх, мөнгөө ухаалгаар зарцуулах, өөрсдийн санхүүгийн мэдлэгийг гэр бүл болон нийгэмд хуваалцах зорилгоор 2012 оноос хойш Олон Улсын Хөгжлийн Хамтын ажиллагааны Байгууллага (OECD)-с жил бүр уриалж, нийт 176 орны 16,200 байгууллага зохион байгуулж ирсэн бөгөөд энэ жил 10 жилийн ой тохиож байгаа нь онцлог болж байна.

Хүүхэд, залуучуудад мөнгөө зөв удирдах, хуримтлал үүсгэх, санхүүгийн эх үүсвэрийг бий болгох мэдлэг, ойлголт түгээх хүрээнд Монголбанк, Монголын Банкны Холбоо, БШУЯ-ны харьяа Насан туршийн боловсролын төв, Гэр бүл, хүүхэд залуучуудын газар, Хадгаламжийн даатгалын корпораци, Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрийн төв НӨҮГ, Шпаркассэ банкны Монгол дахь сан мөн арилжааны банкууд одоогоор нэгдээд байна.

“Дэлхийн Мөнгөний Долоо Хоног-2022” аяныг “Мөнгөнд ухаалаг хандаж, ирээдүйгээ өөрсдөө бүтээцгээе” уриан дор 2022 оны 3 дугаар сарын 14-нөөс 27-ны өдрийг хүртэл хүүхэд, залуучуудад санхүүгийн мэдлэг, мэдээлэл олгох зорилгоор орон даяар зохион байгуулах юм. Аяны сэдэв нь хувь хүний санхүүгийн төлөвлөлт, ирээдүй рүү чиглэсэн хуримтлал ба хөрөнгө оруулалт, мөнгөө зөв удирдаж, ирээдүйн санхүүгийн сайн, сайхан, санхүүгийн эрх чөлөөнд хүрэх том алхам гэх мэт агуулгын хүрээнд байна.

Олон улсын энэхүү аянд Монголын хүүхэд, залуучуудыг бүрэн хамруулж, зохион байгуулахад хамтрагч байгууллагуудын оролцоо, идэвх санаачилга чухал байгаа билээ.

Оролцох хэлбэр:

• Ерөнхий зохион байгуулагч Монголбанктай хамтран үйл ажиллагааны нэгдсэн арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хамтран зохион байгуулах

• Нэгдсэн байдлаар бэлтгэсэн контентыг сошиал орчинд болон бусад сувгуудаар санхүүгийн боловсролын мэдээ мэдээллийг түгээн ажиллах, түүнд дэмжлэг үзүүлэх, өөрсдөө бүтээх

• Нэгдсэн #хаштаг, уриа үгийг ашиглах

• Оролцогч байгууллага үйл ажиллагаагаа иргэдэд таниулах, аяны хүрээнд нээлттэйгээр зочид хүлээн авах, зочдод санхүүгийн мэдлэг олгох арга хэмжээ зохион байгуулах

• Дотооддоо /ажилтнууд болон гэр бүлийнхэнд зориулсан санхүүгийн боловсролын мэдлэг олгох, санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх, Сургалт семинар зохион байгуулах/ Монголбанкны зүгээс сургалт авах боломжтой

• Иргэд олон нийт тэр дундаа залуусын санхүүгийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн арга хэмжээ, уралдаан тэмцээн зохион байгуулж, нийгмийг уриалан манлайлах

Иймд танай байгууллагаас аянд нэгдэж, санхүүгийн мэдлэг, боловсролтой Монголын ирээдүйн төлөө хүчин чармайлт гарган хамтран ажиллахыг урьж байна.

Бидэнтэй холбоо барих: Монголбанкны Олон нийтийн санхүүгийн боловсролын төвийн мэргэжилтэн С.Сугар -91113486, утас: 11-311240, мэйл хаяг: sugar.s @mongolbank.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
634947
0 эможи

keyboard_arrow_up