​Хөгжлийн банк том оврын машинуудаа дуудлага худалдаагаар борлуулахаа мэдэгдэв ​Хөгжлийн банк том оврын машинуудаа дуудлага худалдаагаар борлуулахаа мэдэгдэв
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

​Хөгжлийн банк том оврын машинуудаа дуудлага худалдаагаар борлуулахаа мэдэгдэв

2022 оны 4 сарын 12

Arslan.mn

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн ээлжит бус хуралдааны шийдвэрээр Олон улсын хямралт нөхцөл байдлын үед шаардлагатай бүх арга хэмжээг хэмнэлтийн горимд шилжиж ажиллах шийдвэрийг гаргасан. Энэ хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банк хөдөө орон нутагт албан томилолтоор ажиллахаас бусад тохиолдолд туулах чадвар сайтай албаны автомашин хэрэглэхгүй байх, улмаар банкны эзэмшлийн автомашинуудыг зохих журмын дагуу дуудлага худалдаагаар худалдан борлуулж, холбогдох ашиглалтын урсгал зардлуудыг хэмнэх шийдвэрийг гаргалаа.

Байгууллагын нийгмийн хариуцлагын хүрээнд Улаанбаатар хотын түгжрэлийг сааруулах, тээврийн хэрэгслийн тоог бууруулахад хувь нэмрээ оруулж, банкны ажилтан албан хаагчид нийтийн унаагаар үйлчлүүлэх, дугуй болон явганаар хөдөлгөөнд оролцох уриалгыг гаргаад байна.

Хямралын нөхцөл байдалд байгаа хүнд цаг үеийг хамтдаа хохирол багатай даван туулж, хэмнэлтийн горимд шилжин ажиллахыг Монгол Улсын Хөгжлийн банкнаас төр, засгийн бусад байгууллагуудад уриалж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
635954
1 эможи

Зочин
2022-04-14 22:55
Ачааны машин бнауу авъяа
zochin zochin
2022-04-12 09:31
Танай банк машинаар яадаг юм бэ
keyboard_arrow_up