Төрийн банк БШУЯ-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Төрийн банк БШУЯ-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 26, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Төрийн банк БШУЯ-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

2022 оны 5 сарын 13

Arslan.mn

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хэрэгжүүлж буй төсөв, санхүүжилтийн шинэчлэл, боловсролын салбарын цахим шилжилтийн хүрээнд багш нарын нийгмийн баталгааг дэмжих зорилгоор зургаан банктай хамтран “Багш” картын үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа. Тэгвэл “Дундаж давхаргыг дэмжигч үндэсний тэргүүлэгч банк” байх зорилтын хүрээнд  Төрийн банк БШУЯамны санаачлагыг дэмжиж санамж бичигт гарын үсэг зурлаа. Тус санамж бичгийн хүрээнд багш нар болон боловсролын салбарын албан хаагчдад банкны зүгээс хэрэгцээт санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг, уян хатан нөхцөлтэйгөөр илүү ойртуулж, санхүүгийн боловсрол олгох чиглэлээр ажиллах юм. 

Санамж бичгийг үзэглэх ёслолд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан болон хамтран ажиллах зургаан банкны төлөөлөл оролцсон бөгөөд Төрийн банкийг төлөөлж захирал А.Ганбаатар тус санамж бичигт гарын үсэг зурлаа. 

 

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
636964
0 эможи

Төрийн банк

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up