Ипотекийн зээлийн хүүг бууруулахгүй байх “СОНИРХОЛ“ хэнд байгаа вэ? Ипотекийн зээлийн хүүг бууруулахгүй байх “СОНИРХОЛ“ хэнд байгаа вэ?
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 26, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Ипотекийн зээлийн хүүг бууруулахгүй байх “СОНИРХОЛ“ хэнд байгаа вэ?

2022 оны 5 сарын 16

Arslan.mn

Шадар сайд  С.Амарсайхан орон сууцны  ипотекийн 8 хувь болон 6 хувийн зээлийг бууруулах боломжтой гэж үзсэн. Тэрбээр "Одоо мөрдөгдөж байгаа ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийг 20 хувь болгож болно.  Ингэснээр залуу гэр бүлүүдэд маш их дэмжлэг болно.  Цаашлаад орон сууцны ипотекийн  зээлийн хүүг бууруулснаар дунд орлогтой өрхийг орон сууцжуулах, гэр хорооллын дахин төлөвлөлтийг тэлэх, хөрсний бохирдлыг бууруулах олон талын ач холбогдолтой. Ипотекийн зээлийн системийг үгүйсгэж байгаа асуудал байхгүй. Энэ тогтолцоог нураах зорилго хэнд ч байхгүй." гэдгийг ч хэлсэн юм.

Мөн ипотекийн зээлийн тогтолцоог улам сайжруулж олон улсын жишигт  нийцүүлэн ажиллах асуудал тулгараад байгаа ч онцолоод, ипотекийн зээл ийм удаашралтай байгаа шалтгаан хаанаа байгааг судалж, МИК багцлах гээд удаагаад байна уу, эсвэл арилжааны банкууд өөрсдийн хөрөнгө оруулсан, зээл олгосон төслийнхөө байрыг худалдах гээд гацаагаад байна уу гэдгийг талууд нээлттэй хэлэлцэж, цаашид хүртээмжийг хэрхэн нэмэгдүүлэх асуудлаар нэгдсэн шийдэлд хүрэхийг Шадар сайд үүрэг болгосон билээ.

Тэгвэл "Монголын ипотекийн корпораци” буюу МИК нь орон сууцны ипотекийн  зээлд хамрагдсан иргээдийн эргэн төлөлтөөс  сар бүр хувь авч, зөвхөн  2014-2018 онд 282 тэрбум төгрөгийн цэвэр ашиг олсонд мэдээлэл бий.  Эндээс харахад  хэрвээ МИК-д эргэн төлөлтөөс хувь өгдөггүй байсан бол  иргэд ч 30 жилийн буюу урт хугацааны зээл төлөхгүй, хэдэн жил ч гэсэн багасгахаар харагдаж байна. 

Гэтэл энэ ипотекийн зээлийн асуудал хөндөгдснөөс хойш санхүүжилтийн олголт тааруу байгаа, ипотекийн зээл зогссон мэтээр харагдуулж, олны нийтийг төөрөгдүүлсэн мэдээллүүд цацагдаж буй.

Харин энэ талаар Монгол банкнаас " Ипотекийн зээлийн санхүүжилт хэвийн олгогдож байна. Энэ сарын 1-нээс энэ сарын 11-ний хооронд Монголбанкны эх үүсвэрээр 7.9 тэрбум, арилжааны банкны эх үүсвэрээр 7.2 тэрбум буюу нийт 15.1 тэрбумын санхүүжилт олгосон" гэж тайлбар ч өгсөн юм.

Энэ мэтчилэн МИК-ийн асуудал хөндөгдөж эхлэнгүүд МИК байх ёстой, гаднынхан харин ч МИК-ийг магтаан сайшаадаг гэх мэтээр  гоё үгнүүдийг хэлж байна. Гэвч тэдний цаана мөн л ашиг сонирхлын зөрчил нуугдаж байгааг нуухгүй биз ээ. Товчхондоо, Ипотекийн зээлийн хүүг бууруулахгүй байх “СОНИРХОЛ“ хэнд байгаа вэ...?

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
636996
0 эможи

Зочин
2022-05-17 14:58
2020 ОНООС ИПОТЕКИЙН ЗЭЭЛ 8% байсныг бууруулж 6% болгосон .Гэтэл ховд аймгийн бүх БАНКНУУД БИД 8 %иар өгч байгаа гэх юм. Мэдээлэл сайтай учир мэдэх хүн байна уу.Орон нутагт мэдээлэл муутайг далимдуулж 8% иар өгөөд байгаа юм биш биз.
Зочин
2022-05-16 21:21
наад луйварчидаа зүйл дуусгаач, олон мянган монголчуудыг шулж туйлдуулж байгаа нөхдийг шууд бууд.
keyboard_arrow_up