Хөгжлийн банкны эзэмшилд авсан “Гантиг вилла” хотхоны байрны БАЙРШЛУУД
“Монгол мах экспо” ХХК болон Капитал банкны зээлийн төлбөрт “Гантиг вилла” хотхоны 9 блок барилгыг Хөгжлийн банкны нэр дээр бүртгэлжүүлсан талаар бид өмнө мэдээлсэн.
Тодруулбал, Монгол Улсын Хөгжлийн банк ХУД дахь “Гантиг вилла” хотхоныг өөрийн эзэмшилд бүртгэн авч, Хөгжлийн банкны зээлийн чанаргүй ангилалд ороод байсан 86.6 тэрбум төгрөгийг эргэн төлүүлэхээр болсон.
Тэгвэл тус хотхоны Хөгжлийн банкны эзэмшилд шилжүүлсэн 9 блок барилгын байршил болон метр квадратын мэдээллийг хүргэж байна.
Эргэн сануулахад, АТГ-аас Монгол Улсын Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдийг шалгах ажлын хүрээнд 2022 оны 2 дугаар сард зөвхөн зээл олгогчоос гадна зээл олгох шийдвэр гаргахад оролцсон албан тушаалтнуудын хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэх, захиран зарцуулах эрхэд хязгаарлалт тогтоосон юм. Үүний нэг нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд баригдаж буй “Гантиг вилла” хотхоны 9 блок барилга байсан.