Төрийн банкны Гялсбанк урамшуулалт аяны 5 дахь iPhone13 утасны эзэн тодорлоо Төрийн банкны Гялсбанк урамшуулалт аяны 5 дахь iPhone13 утасны эзэн тодорлоо
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Төрийн банкны Гялсбанк урамшуулалт аяны 5 дахь iPhone13 утасны эзэн тодорлоо

2022 оны 10 сарын 10

 

Arslan.mn

Төрийн банкнаас Таны алтан цагийг хэмнэж, банканд очилгүйгээр санхүүгийн үйлчилгээг гар утсаараа авах боломжтой “Гялсбанк” үйлчилгээндээ урамшуулалт аяныг 2022 оны тавдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2022 оны арванхоёрдугаар сарын 31-нийг дуустал зарласан. Уг аяны хүрээнд харилцагч Гялсбанк үйлчилгээг ашиглан гүйлгээ хийх, зээл авах, хэрэглээний төлбөр, торгууль, татвар төлөх зэргээр сард зургаагаас дээш гүйлгээ хийснээр энэхүү урамшуулалт аянд хамрагдаж, iPhone13 гар утасны эзэн болох боломжтой юм.

Аяны хүрээнд Гялсбанк үйлчилгээг ашиглан 9 дүгээр сард зургаагаас дээш гүйлгээ хийсэн харилцагчдын дундаас 5 дахь удаагийн урамшууллын эзнээр Нийслэлийн тэргүүний 88-р сургуулийн ахлах ангийн сурагч Э.Сод-Эрдэнэ тодорч, урамшууллаа гардан авлаа.

Төрийн банк нь Гялсбанк үйлчилгээгээ илүү сайжруулан хөгжүүлсээр байгаа бөгөөд банк дотор болон банк хооронд гүйлгээ хийх, хэрэглээний төлбөр, торгууль, татвараа төлөхийн зэрэгцээ 3 сая төгрөг хүртэл Гялс зээл авах, картгүйгээр АТМ-ээс бэлэн мөнгө авах, карт захиалах, цаг агаарын онц ноцтой үзэгдлийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авах зэрэг шинэ боломжуудыг нэвтрүүлсэн билээ.

Төрийн банкны Гялсбанкны урамшуулалт аян 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг дуустал явагдах тул та Гялсбанкаа хэрэглэж, өөрийн цаг заваа хэмнэхээс гадна урамшуулалдаа  хамрагдаарай.

 

Төрийн банк – Эрсдэлгүй ирээдүйн баталгаа

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
641254
0 эможи

keyboard_arrow_up