“Дэлхийн хуримтлалын өдөр 2022” нээлттэй өдөрлөгт урьж байна “Дэлхийн хуримтлалын өдөр 2022” нээлттэй өдөрлөгт урьж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

“Дэлхийн хуримтлалын өдөр 2022” нээлттэй өдөрлөгт урьж байна

2022 оны 10 сарын 28

Arslan.mn

“Дэлхийн хуримтлалын өдөр 2022” аяны нээлттэй өдөрлөг 2022 оны аравдугаар сарын 30-ны өдөр буюу энэ Ням гарагийн 11:00-16:00 цагийн хооронд Blue Sky зочид буудлын 3-н давхарт болох гэж байна. Та бүхнийг амралтын өдрөөрөө энэхүү өдөрлөгт хүрэлцэн ирж хуримтлал, санхүүгийн боловсролын тухай лекц, сонирхолтой хөтөлбөрийг үзэж сонирхон, банкуудын бүтээгдэхүүн, үйлчилгээг авахыг урьж байна.

Дэлхий даяар хуримтлалыг дэмжиж, ач холбогдлыг нь таниулан, сурталчлах зорилготой энэхүү аянд Монгол Улс 2017 онд нэгдэн орж, тэмээг үндэсний бэлгэ тэмдгээ болгосон байдаг. Үүнээс хойш жил бүрийн аравдугаар сарыг банкны салбарын хэмжээнд хуримтлалын сар болгон тэмдэглэн өнгөрүүлэх уламжлал тогтсон билээ. Харин олон улсад “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг анх 1924 оны аравдугаар сарын 31-ний өдөр Италийн Милан хотод зохион байгуулагдсан Олон улсын хадгаламжийн банкны анхны чуулганы үеэр санаачилж байжээ.

Энэ жилийн хувьд, аяныг Монголбанк, Монголын банкны холбоо, Хадгаламжийн даатгалын корпораци, ХБНГУ-ын “Шпаркассэ” банкны Монгол дахь сан, арилжааны банкууд болон бусад холбогдох байгууллагууд хамтран Ирээдүйнхээ төлөө хуримтлуулцгаая гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Аяны зорилго нь хуримтлалын ач холбогдлыг таниулах, хуримтлалтай иргэдийн тоог нэмэгдүүлэх, үндэсний хуримтлалын бэлгэ тэмдгийг сурталчлах, арилжааны банкуудын хадгаламжийн бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулах, улмаар иргэдийг санхүүгийн сахилга баттай болгох, санхүүгийн боловсролыг дээшлүүлэхэд оршиж байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
641884
0 эможи

MONGOLIA NEWS
2022-11-02 19:03
Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 460,000 ам.доллараар аврахын тулд эмч Раж Девашид (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM  ) нэг бөөрөө зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. Эмч Раж Девашистай холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу зүдүү амьдарсны эцэст би нэг бөөрөө 460,000 доллараар зарсандаа ямар ч сөрөг үр дагаваргүйгээр маш их баярласан. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарахыг хүсч байна уу эсвэл худалдаж авах уу? Раж эмчтэй NAHEALTHCARE.IN@GMAIL.COM хаягаар холбоо барина уу whatsapp дугаар: 19099134258
Төрийн банк

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up