Ц.Цэрэнпунцаг: Ипотекийн зээл авсан хүмүүс дараагийн зээл авах гэж буй хүмүүстээ боломж олгож, үүрэг хариуцлага хүлээх хэрэгтэй Ц.Цэрэнпунцаг: Ипотекийн зээл авсан хүмүүс дараагийн зээл авах гэж буй хүмүүстээ боломж олгож, үүрэг хариуцлага хүлээх хэрэгтэй
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Ц.Цэрэнпунцаг: Ипотекийн зээл авсан хүмүүс дараагийн зээл авах гэж буй хүмүүстээ боломж олгож, үүрэг хариуцлага хүлээх хэрэгтэй

2022 оны 11 сарын 10

Arslan.mn

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг: Covid-19-ийн хууль арванхоёрдугаар сарын 31-нээр дуусгавар болохоор ипотекийн зээл төлөгдөх ёстой. Ипотекийн зээлийн төлөлт явагдахгүй бол цааш энэ зээл олгогдох асуудал хүндэрнэ. Эх үүсвэргүй болно. Тиймээс ипотекийн зээл явах ёстой. Гэхдээ хөдөө орон нутаг руу ипотекийн зээлийн бодлогыг чиглүүлвэл яасан юм бэ? Хамгийн алс орон нутагт ажиллаж байгаа төрийн албан хаагч, малчид, сумынхандаа ипотекийн зээл авах боломжийг нээж өгөх ёстой гэж харж байгаа юм. 

Ипотекийн зээлийг сум, аймаг, Улаанбаатар гэсэн эрэмб, дараатай явуулбал нийслэлийн түгжрэлтэй холбоотой асуудлыг шийдэхэд, Улаанбаатар руу чиглэсэн нүүдэл суудлыг сааруулах чиглэлд үр дүнтэй ажиллах болох болов уу гэж харж байгаа юм. Тиймээс үүнийг үргэлжлүүлэх нь зөв.

Эхний ипотекийн зээл авсан хүмүүс дараагийн зээл авах гэж буй хүмүүстээ боломж олгож, үүрэг хариуцлага хүлээх хэрэгтэй. Дараагийнх нь хүмүүс энэ боломжоо ашиглан тохьтой, тухтай орчинд амьдрах биз ээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
642296
1 эможи

Ипотекийн зээл

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up