Хөгжлийн банкны хэргийн 80 холбогдогчид ЯЛЛАХ дүгнэлтийг танилцуулжээ Хөгжлийн банкны хэргийн 80 холбогдогчид ЯЛЛАХ дүгнэлтийг танилцуулжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Хөгжлийн банкны хэргийн 80 холбогдогчид ЯЛЛАХ дүгнэлтийг танилцуулжээ

2023 оны 1 сарын 03

Arslan.mn

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс улстөрч, улс төрд нөлөө бүхий этгээд, Хөгжлийн банкны эрх бүхий албан тушаалтан нийлсэн 80 гаруй хүний албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглан, нэр бүхий аж ахуйн нэгжүүдэд хууль бус давуу байдал бий болгож, зээл олгосон үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж шалгасан.

Уг хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусч, 80 хүнд холбогдох 463 хавтаст хэргийг 2022 оны аравдугаар сарын 25-нд Нийслэлийн прокурорын газарт шилжүүлжээ.

Тус прокурорын газраас 10 прокурор хэрэгт хяналт тавьж хоёр сар гаруй хугацаанд ажилласан байна. Ингээд 2022 оны арванхоёрдугаар сарын 29, 30-ны өдрүүдэд дээрх 80 холбогдогчид яллах дүгнэлтийг танилцуулж дуусчээ. Улмаар Хөгжлийн банкны хэргийг харьяа дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүдэд шилжүүлэх үйл явцыг эхлүүлсэн байна.

 

 

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643854
0 эможи

keyboard_arrow_up