“Чингис хаан” банкны удирдлагыг УДАХГҮЙ ШАЛГАЖ дуусна “Чингис хаан” банкны удирдлагыг УДАХГҮЙ ШАЛГАЖ дуусна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“Чингис хаан” банкны удирдлагыг УДАХГҮЙ ШАЛГАЖ дуусна

2023 оны 2 сарын 06

Arslan.mn

Нью стандарт финанс” ХХК-ийн хөрөнгө оруулалттай “Чингис хаан” банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадвар муудаж, үйл ажиллагаа нь доголдон, харилцагч, хадгаламж эзэмшигчдийнхээ мөнгийг өгч чадахгүйд хүрсэнтэй холбоотойгоор ЭЦА, АТГ-аас удирдах албан тушаалтнуудыг нь шалгаж эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрч байна. 2020 оны хавраас тус банкны удирдлагыг шалгаж эхэлснийг манай сонин цаг тухайд нь мэдээлж байсан бөгөөд АТГ-ынхан өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сарын эхээр яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т хүргүүлсэн аж.

Гэвч хавтаст хэрэгтэй танилцсан хяналтын прокурор нь мөрдөн шалгах ажиллагаагаар зайлшгүй тогтоох зүйл гарсан учраас нэмэлт ажиллагаа хийлгэхээр АТГ-т буцаасан байна. Нэмэлт ажиллагаа удахгүй дуусах бололтой. “Чингис хаан” банкны ТУЗ болон гүйцэтгэх удирдлагыг Эрүүгийн хуулийн 22.12-т заасан “Хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан хувьдаа, бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас хохирол учруулсан”, 18.13-ын “Банкны удирдлагын эрх бүхий албан тушаалтан шунахайн, эсхүл хувийн ашиг сонирхлын үүднээс хуулиар тогтоосон банкны төлбөрийн чадвар, банкны өөрийн хөрөнгөтэй холбоотой шаардлагыг хангуулаагүйгээс банкийг төлбөрийн чадваргүй болгосон, их хэмжээний хохирол учруулсан” гэх үндэслэлээр хэрэгт шалгаж буй. 

Бидний авсан мэдээллээр УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтын хамаарал бүхий, Хөгжлийн банкны зээлдэгч “Вестерн холд” компанийн олон сая ам.долларын гүйлгээг бүрэн шилжүүлээгүй хэрэгт “Чингис хаан” банкны хөрөнгө оруулагч Б.Батхүү тэргүүтэй хүмүүсийг холбогдуулсан аж. Тодруулбал, “Вестерн холд” ХХК-ийнхан “Чингис хаан” банк дахь данснаасаа 2019 оны арванхоёрдугаар сард 10 гаруй саяам.долларыг БНХАУ-ын “Нингбо” гэх банк руу шилжүүлэх хүсэлт гаргаж, төлбөрийн даалгавар бичсэн аж. Гэвч түүнийг нь бүрэн шилжүүлэлгүй 2019 оны сүүлч, 2020 оны эхний өдрүүдэд гурван саягаруй ам.долларыг БНСУ-ын “Күүкмин” банкаар дамжуулан шилжүүлсэн гэнэ. Харин үлдсэн 6.4 саяам.долларыг нь өөр гүйлгээнүүдэд зарцуулж, эргэлтэд оруулсан хэрэгт “Чингис хаан” банкны удирдлагыг буруутгаж байгаа юм. 

Мөн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын сан, улсын төсөв, төрийн өмчит хуулийн этгээдэд тус банк 140.8 тэрбум төгрөгийн өртэй гэж зарласан ч үйл ажиллагаа явуулсаар буй билээ.

 

Г.Равжаа

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644553
0 эможи

БЯМБАЦОГТ ЗАЙЛАА
2023-02-06 10:19
ЗАЙЛ. БОХИР УЛСТӨРЧ ЗАЙЛ
keyboard_arrow_up