АУДИТ: Хөгжлийн Банкнаас 3 их наяд төгрөг болон 342 сая ам.доллар, 168 сая иен бүхий 25 ЗӨРЧИЛ ИЛЭРЧЭЭ АУДИТ: Хөгжлийн Банкнаас 3 их наяд төгрөг болон 342 сая ам.доллар, 168 сая иен бүхий 25 ЗӨРЧИЛ ИЛЭРЧЭЭ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

АУДИТ: Хөгжлийн Банкнаас 3 их наяд төгрөг болон 342 сая ам.доллар, 168 сая иен бүхий 25 ЗӨРЧИЛ ИЛЭРЧЭЭ

2023 оны 2 сарын 06

Arslan.mn

Хөгжлийн банкны асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь удаагийн сонсгол Төрийн ордонд эхэллээ. Яг одоо ХБ-нд хяналт шалгалт хийсэн эрх бүхий байгууллагуудын тайлан, тэдгээрийн зөвлөмжийн үр дүнг хэлэлцэж байна.

Төрийн аудитын байгууллага 2014 оноос Хөгжлийн Банкны үйл ажиллагаатай холбоотой асуудлыг хөндөж, зээл, эх үүсвэрийн талаар шалгаж эхэлсэн байна. Улмаар бондын хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, хөтөлбөр, арга хэмжээний төлөвлөлт, зарцуулалтын талаар ҮАБЗ-ийн гаргасан зөвлөмжийн хэрэгжилт хангалтгүй байсныг тогтоожээ. 

Мөн Хөгжлийн Банкнаас санхүүжүүлсэн улсын төвийн хөрөнгө оруулалтын төсөлтэй холбоотойгоор хийсэн шалгалтаар хугацаандаа хэрэгжээгүй, гүйцэтгэлийг баталгаажуулаагүй, газар чөлөөлөлт хийгдээгүй, гэрээ байгуулаагүй, зураг, төсөл бүрэн хийгдээгүй арга хэмжээг тогтоожээ.

Аудитын байгууллагаас тус банктай холбоотой нийт гурван их наяд төгрөг, 341.5 сая ам.доллар, 168 сая иен бүхий 25 зөрчлийг илрүүлсэн байна. 

Түүнчлэн Сангийн яам, Монголбанкны хамтарсан шалгалтыг 2020 онд Хөгжлийн банканд хийсэн байдаг. Харин шинжээчийн зүгээс эл ажлын хэсэг шалгалтынхаа үр дүнд суурилсан шуурхай арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй үзсэн юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644557
0 эможи

Зангараг
2023-02-07 17:28
Монголд эх орончид байна уу, эд нарыг зүгээр л хараад суугаад байх гэж үү?
Зочин
2023-02-06 11:14
Энэ олон жил ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГУУД юу хянаж ЦАЛИН АВЧ СУЖВ
keyboard_arrow_up