СОНСГОЛ: ​​​​​​​ХБ-ны захирал асан Б.Батбаяр, ТУЗ-ийн дарга байсан М.Баярмагнай нар АТГ-т шалгагдаж байгаа тул гэрчээр оролцох боломжгүй гэв СОНСГОЛ: ​​​​​​​ХБ-ны захирал асан Б.Батбаяр, ТУЗ-ийн дарга байсан М.Баярмагнай нар АТГ-т шалгагдаж байгаа тул гэрчээр оролцох боломжгүй гэв
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

СОНСГОЛ: ​​​​​​​ХБ-ны захирал асан Б.Батбаяр, ТУЗ-ийн дарга байсан М.Баярмагнай нар АТГ-т шалгагдаж байгаа тул гэрчээр оролцох боломжгүй гэв

2023 оны 2 сарын 06

Arslan.mn

Хөгжлийн банкны асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь удаагийн сонсгол Төрийн ордонд эхэллээ. Яг одоо ХБ-нд хяналт шалгалт хийсэн эрх бүхий байгууллагуудын тайлан, тэдгээрийн зөвлөмжийн үр дүнг хэлэлцэж байна.

Нээлттэй сонсголоор эрх бүхий байгууллагуудын шалгалтын тайлан, тэдгээрийн зөвлөмжийн үр дүн, Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм лизинг” ХХК-аас олгосон зээлүүдийг  хэлэлцэхээр төлөвлөсөн юм.  Нийт 59 гэрчийг дуудуулсан.

Тэдгээрээс Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байсан Б.Батбаяр гэрчээр дуудагдсан ч хуулийн байгууллагад мэдээллийн нууцыг задлахгүй байх баталгаа гаргаж өгсөн тул оролцох боломжгүй гэсэн бол Хөгжлийн банкны ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан М.Баярмагнай нь АТГ-т шалгагдаж байгаа тул гэрчээр оролцох боломжгүй гэдэг тайлбар тус, тус ирүүлжээ.

Мөн Хөгжлийн банкны Дотоод аудитын газрын даргаар ажиллаж байсан н.Чандмань гадаадад ажиллахаар явсан, мөн АТГ-т шалгагдаж тухай бүрт мэдээлэл гаргаж өгсөн тул оролцох боломжгүй гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644560
0 эможи

keyboard_arrow_up