Монголбанк 1869.00 төгрөгийн хаалтын ханшаар 28.0 сая ам.доллар худалдлаа
2014 оны 7 сарын 29
Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк 1869.00 төгрөгийн хаалтын ханшаар 28.0 сая ам.доллар, 302.15 төгрөгийн хаалтын ханшаар 78.33 сая юань тус тус худалдав. Түүнчлэн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцэлээр банкууд 6.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл, 2.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцлийн санал тус тус ирүүлж, Монголбанк төгрөгийн своп хэлцлийн саналыг 100 хувь биелүүлэн, гадаад валютын дотоодын захад 6 сая ам.доллар нийлүүллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
6452
0 эможи