“Төрийн банк” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ХУРЛЫН ЗАР “Төрийн банк” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ХУРЛЫН ЗАР
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

“Төрийн банк” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ХУРЛЫН ЗАР

2023 оны 3 сарын 22

“Төрийн банк” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 41 дүгээр тогтоолын дагуу Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зарлаж байна.

Компанийн оноосон нэр: “ТӨРИЙН БАНК” ХК

Хаяг: Монгол улс Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Бага тойруу 7/1  

Хурал болох газар: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Махатма Гандийн гудамж 39, Корпорэйт конвеншн центр, “Эвэнт холл” танхим

Хурал болох өдөр, цаг: 2023 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 10:00 цаг /Хуралд танхимаар оролцох хувьцаа эзэмшигч хурал эхлэхээс 1 цагийн өмнө ирж бүртгэл хийлгэнэ/

Хурал болох хэлбэр: Хосолсон /танхим болон зайнаас/

Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр: 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр

Хурлаар хэлэлцэх асуудал:     

Танилцуулах асуудал:

1. “Төрийн банк” ХК-ийн 2022 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн танилцуулга;

2. “Төрийн банк” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах тухай танилцуулга;

3. “Төрийн банк” ХК-ийн Хяналтын зөвлөлийн гишүүдийн сонгон шалгаруулалтын үр дүнгийн талаарх танилцуулга;

Хэлэлцэх асуудал:

1. “Төрийн банк” ХК-ийн 2022 оны үйл ажиллагаа болон санхүүгийн тайлангийн талаар Төлөөлөн Удирдах Зөвлөлөөс гаргасан дүгнэлтийг батлах тухай тогтоолын төсөл;

2. “Төрийн банк” ХК-ийн хувьцааг нэмж гарган олон нийтэд санал болгох тухай тогтоолын төсөл;

3. “Төрийн банк” ХК-ийн Хяналтын зөвлөлийн ажиллах журамд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төсөл;

4. “Төрийн банк” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын журам батлах тухай тогтоолын төсөл;

5. “Төрийн банк” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн ажиллах журам батлах тухай тогтоолын төсөл.

Хувьцаа эзэмшигчдийн танилцах баримт бичгийн жагсаалт:

1. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын шийдвэрийн төсөл;

2. “Төрийн банк” ХК-ийн санхүүгийн жилийн тайлан;

3. “Төрийн банк” ХК-ийн санхүүгийн жилийн тайлангийн талаарх аудитын байгууллагын дүгнэлт;

4. Компанийн тухай хуулийн 65.6-д заасан шаардлагатай бусад бичиг баримт.

Хувьцаа эзэмшигч Та 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн ажлын өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд өөрт тохиромжтой дараах газруудын аль нэгт эсхүл  /www.statebank.mn/ цахим хуудсаар дамжуулан хурлын материалтай танилцах боломжтой.

• Өөрийн үйлчлүүлдэг үнэт цаасны компани

• “Төрийн банк” ХК-ийн төв байр Монгол улс Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Бага тойруу 7/1  

• Хурал зохион байгуулах комиссын утас: 75071881, цахим шуудан SBM_Shareholder@statebank.mn 

Хуралд танхимаар оролцох боломжгүй хувьцаа эзэмшигч Та урьдчилан санал өгөх  боломжтой бөгөөд саналын хуудсыг бөглөн өөрийн үйлчлүүлдэг брокер дилерийн компаниар дамжуулан эсвэл Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо 7/1  хаягт байрлах “Төрийн банк” ХК-ийн Төв байр, орон нутаг дахь салбар нэгжүүдээр өгөх, эсхүл цахим хэлбэрээр Төрийн банкны цахим хуудас /www.statebank.mn/-аар дамжуулан өгөх ба саналын хуудсыг авах сүүлийн хугацаа 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 15:00 цаг байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645602
0 эможи

keyboard_arrow_up