Арилжааны банкнууд хамтран ATM-ын ШИМТГЭЛЭЭ БУУРУУЛЛАА Арилжааны банкнууд хамтран ATM-ын ШИМТГЭЛЭЭ БУУРУУЛЛАА
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Арилжааны банкнууд хамтран ATM-ын ШИМТГЭЛЭЭ БУУРУУЛЛАА

2023 оны 4 сарын 24

Arslan.mnӨнгөрөгч оны 8 сараас Голомт банк болон Худалдаа хөгжлийн банк Монголын банк санхүүгийн системд анх удаа системийн нөлөө бүхий 2 банкны хамтралаа эхлүүлж, АТМ-н шимтгэлээ харилцан бууруулаад байсан билээ. Тэгвэл энэхүү томоохон хамтралд мөн л системийн нөлөө бүхий банк болох Төрийн банк нэгдэж, гэрээ байгууллаа. 

Тус хамтын ажиллагааны хүрээнд гурван талын өөртөө үйлчлэх банкны төхөөрөмж /ATM, CDM, CRM/ дээр бэлнээр зарлага гаргах гүйлгээний шимтгэл 500₮ байсан нь 100₮  болж байгаа юм. Өөрөөр хэлбэл та тус гурван банкны алиных нь ч харилцагч байсан, Улаанбаатар хот болон орон нутагт байрлах 1000 гаруй ATM төхөөрөмжөөс бэлэн мөнгө авахдаа 100₮-ийн л шимтгэл төлөх юм.

Arslan.mnArslan.mn

Арилжааны банкнуудын энэхүү хамтрал нь харилцагчдадаа илүү ойртох, бүтээгдэхүүн үйлчилгээгээ  сэтгэл ханамжтай хүргэх зорилготой билээ. Гүйлгээний шинэчлэлийн ажил тус гурван банкны үндсэн системд амжилттай хийгдэж дууссан бөгөөд өнөөдрөөс эхлэн хэрэглээнд нэвтэрлээ.

Бид цаашид ч банк хоорондын үйлчилгээний чанар, хүртээмжтэй байдлыг сайжруулахад нээлттэй байж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр зорьж байна.

Arslan.mn

Харилцагч танд ATM-ын шимтгэлтэй холбоотой тодруулах зүйл гарвал:

  • Голомт банкны лавлах 1800-1646
  • Төрийн банкны лавлах 1800-1881
  • Худалдаа, хөгжлийн банкны лавлах 1900-1977 дугаарт холбогдоно уу.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646394
0 эможи

keyboard_arrow_up