Төрийн банк, Голомт банк, Худалдаа хөгжлийн банкууд хамтран ATM-ын хураамжаа буурууллаа Төрийн банк, Голомт банк, Худалдаа хөгжлийн банкууд хамтран ATM-ын хураамжаа буурууллаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Төрийн банк, Голомт банк, Худалдаа хөгжлийн банкууд хамтран ATM-ын хураамжаа буурууллаа

2023 оны 4 сарын 24

Arslan.mn

Системийн нөлөө бүхий банкууд болох Төрийн банк, Голомт банк, Худалдаа хөгжлийн банкууд харилцагчаа дээдлэх үүднээс хамтран ажиллахаар боллоо. 

Тус хамтын ажиллагааны хүрээнд Төрийн банк, Голомт банк, Худалдаа хөгжлийн банкны харилцагчид тус гурван банкны АТМ дээр бэлнээр зарлага гаргахдаа гүйлгээний хураамж 100 төгрөг төлөхөөр болж байгаа бөгөөд 500 төгрөг байсан хураамж нь 400 төгрөгөөр буурч байна. Өөрөөр хэлбэл та дээрх гурван банкны алиных нь ч харилцагч байсан, Улаанбаатар хот болон орон нутагт байрлах 1000 гаруй ATM төхөөрөмжөөс бэлэн мөнгө авахдаа 100₮-ийн л хураамж төлөх юм. 

Арилжааны банкнуудын энэхүү хамтрал нь харилцагчдадаа илүү ойртох, бүтээгдэхүүн үйлчилгээгээ  сэтгэл ханамжтай хүргэх зорилготой билээ. Гүйлгээний шинэчлэлийн ажил тус гурван банкны үндсэн системд амжилттай хийгдэж дууссан бөгөөд өнөөдрөөс эхлэн хэрэглээнд нэвтэрч байна.

Энэхүү хамтрал нь банк санхүүгийн системд нэгэн шинэ хуудас нээж байгаа юм. Хамтын ажиллагааны хүрээнд цаашид ч банк хоорондын үйлчилгээний чанар, хүртээмжтэй байдлыг сайжруулахад нээлттэй байж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр зорьж байна. 

Харилцагч та ATM-ын хураамжтай холбоотой тодруулах зүйлийг

  • Голомт банкны лавлах 1800-1646
  • Төрийн банкны лавлах 1800-1881  
  • Худалдаа, хөгжлийн банкны лавлах 1900-1977 дугаарт холбогдоно уу. 

 

ТӨРИЙН БАНК - ЭРСДЭЛГҮЙ ИРЭЭДҮЙН БАТАЛГАА 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646406
0 эможи

Bolormaa
2023-04-25 11:39
Zorigtoi baitsgaaya
ТӨРИЙН БАНК

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up