Н.Алтанхуяг: Уучлах талаас нь авч үзвэл, би өөрийн найман хүүхэдтэй хүн Н.Алтанхуяг: Уучлах талаас нь авч үзвэл, би өөрийн найман хүүхэдтэй хүн
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Н.Алтанхуяг: Уучлах талаас нь авч үзвэл, би өөрийн найман хүүхэдтэй хүн

2023 оны 4 сарын 24

Arslan.mn

Хөгжлийн Банкны гэх 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 8 дахь өдрөө үргэлжилж байна. 

Өнөөдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгч нарын мэдүүлгийг сонсож байгаа юм.

Энэ үеэр Шүүгдэгч, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг  "Уучлах талаас нь авч үзвэл. Манай прокурорууд, мөрдөгчид Засгийн газрын үйл ажиллагааг мэдэхгүй, хэцүү шүү дээ. Тэр талаас нь мэдэхгүй байгааг нь ойлгож байгаа юм. Мэдэхгүйгээрээ далимдуулж гүтгэж болохгүй байхгүй юу. Шууд яллаж, улайрч, эсвэл захиалга биелүүлээд байгаа юм уу? 

Энд хүмүүсийн хувь заяа яригдаж байгаа шүү. Энэ олон хүний цаана хамгийн ойр нь эхнэр, нөхөр, үр хүүхэд, хамаатан садан байдаг юм шиг байна. Олон түмний итгэл найдвар байдаг юм шиг байна. Би тийм юмыг алдмааргүй байна. Би өөрийн найман хүүхэдтэй. Долоон охинтой. Миний хамгийн бага охин хоёрдугаар анги. Дээд талынх нь 5, 10 дугаар анги. Би хүүхдүүдийнхээ өмнө, Монголын ард түмнийхээ өмнө нүүр бардам зогсож байгаад цаашаа харчихмаар байх юм. Би тэгж л бодсон, тэгж ажилладаг, би тэгж л зүтгэдэг. 

Миний хавтаст хэрэг дотор нэг зүйл байгаа. Тэр намайг жаахан эмзэглүүлсэн. Миний эхнэр дээр 10 жилийн өмнө ингэсэн байж магадгүй гэдэг үндэслэлээр прокурорын тогтоолтой гүйцэтгэх ажиллагаа явуулсан байна лээ. Цаг цагаараа байдаггүй. Монгол Улс хөгжинө, монголчууд хүн шиг амьдарч чадна. Би бас арай дуусаагүй байна. Би тэрний төлөө цаашаа тэмцэнэ. Монгол Улс хөгжих ёстой. Бидний үр хүүхдүүд гэрэл гэгээтэй, шударга нийгэмд амьдрах ёстой. Тэр шударгыг 100 хувь биш ч гэсэн харуулж чадах хүмүүс эрхэм шүүгчид шүү. Шүүхийн байгууллага дээр өнөөдөр том ачаа ирсэн шүү. Шахалт хавчилт бас явж байгаа байх шүү. Гэхдээ нуруутай байж үзээрэй. Зөв байж үзээрэй. Монголынхоо төлөө байж үзээрэй" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646418
1 эможи

keyboard_arrow_up