ХӨГЖЛИЙН БАНК: “Алтай констракшн“-ны Х.Бат-Эрдэнэ шүүхийн танхимд худлаа ярилаа ХӨГЖЛИЙН БАНК: “Алтай констракшн“-ны Х.Бат-Эрдэнэ шүүхийн танхимд худлаа ярилаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ХӨГЖЛИЙН БАНК: “Алтай констракшн“-ны Х.Бат-Эрдэнэ шүүхийн танхимд худлаа ярилаа

2023 оны 4 сарын 25

Arslan.mn

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж буй “Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой нэр бүхий 80 шүүгдэгч, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 08:30 цагт эхэлсэн. Тус шүүх хурал өнөөдөр долоо дахь өдрөө үргэлжилж байна.

Хөгжлийн банкнаас "Алтай групп" ХХК газар тариалангийн салбар төсөл хэрэгжүүлэхээр нийт 50 гаруй тэрбум төгрөгийн зээл авчээ. Тодруулбал, хөтөлбөрийн хүрээнд 2014 онд 20 тэрбум төгрөг, 2016 онд Дорнод аймгийн Халх гол суманд гурилын үйлдвэр байгуулах төсөлд 30 тэрбум төгрөгийн зээл авсан байна. Тус компанийн өрийн үлдэгдэл 76,1 тэрбум төгрөг. 

Өнөөдрийн байдлаар уг зээлийн дөнгөж 1.2 тэрбумыг л төлөөд байгаа.

Тус компанийн 20 хувийг Х.Бат-Эрдэнэ эзэмшдэг бол 80 хувийг нь "Алтай констракшн" эзэмшдэг байна. Тиймээс шүүх хуралд Х.Бат-Эрдэнэ шүүгдэгчээр оролцлоо.

Шүүгдэгч, "Алтай групп" ХХК-ийн ерөнхийлөгч Х.БАТ-ЭРДЭНЭ "Одоо "Меланж", "Скай меридиан" компаниуд уурхайн орлогоороо төлнө гээд, графикаа хийгээд, зээлийг хариуцаж аваад, эцсийн хариуцагч болоод, зээлийг бас төлөөд л явж байна.

Сүүний үйлдвэрүүдийн төхөөрөмжийн хувьд татвараас хөнгөлсөн байсан тогтоолууд нь хүчингүй болоод юм уу, хугацаа нь дуусаад, гаалийн 80, 90 сая төгрөгийн татварт унах эрсдэлтэй болгосон. Одоо бид үйлдвэрүүдээ оруулж ирнэ. Гуравдугаар сард хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг дахиад гаалийн татвараас чөлөөлж хөнгөлсөн. Шүүхийн асуудал нэг тийшээ болбол бид үргэлжлүүлэн үйлдвэрүүдээ оруулж ирээд, 60 сумандаа ажиллуулна гэж бодож байна.  

Төслийн зээл авснаараа яллагдаж, буруудаж байгаадаа үнэхээр харамсч байна. Эрхэм шүүх бүрэлдэхүүн та бүхнийг үнэн мөнийг олоод, шударга шүүнэ гэдэгт эргэлзэхгүй байна." гэсэн юм.

Гэтэл "Алтай групп" ХХК 60 ширхэг хуурай сүүний үйлдвэр барина гэж Хөгжлийн банкнаас зээл аваад нэгийг нь ч хийгээгүй байж  шүүх хуралдаан дээрээ өрөө төлөөд явж байгаа гэж худал яриад зогсч байж  болохгүй шүү дээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
3
646463
5 эможи

059
2023-04-25 11:59
guldiisen khar shaar
keyboard_arrow_up