Х.Баттулга: “НВЦ“ компани зээл авахад Хөгжлийн банкны удирдлагуудтай хүзүү сээрээрээ холбогдож, хүүхэн шуухан дуудаж наргисан Х.Баттулга: “НВЦ“ компани зээл авахад Хөгжлийн банкны удирдлагуудтай хүзүү сээрээрээ холбогдож, хүүхэн шуухан дуудаж наргисан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Х.Баттулга: “НВЦ“ компани зээл авахад Хөгжлийн банкны удирдлагуудтай хүзүү сээрээрээ холбогдож, хүүхэн шуухан дуудаж наргисан

2023 оны 4 сарын 27

Arslan.mn

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж буй “Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой нэр бүхий 80 шүүгдэгч, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 08:30 цагт эхэлсэн. Шүүх хурал өнөөдөр ес дэх өдрөө үргэлжилж байна.

Энэ үеэр “Хааны харгуй” ХХК-ийн захирал Х.Баттулга "Ц.Баатарбилэг ах нь Хөгжлийн банкнаас зээл аваад компаниа аврах ёстой юм байна гэж хэлсэн. Би Хөгжлийн банкны гүйцэтгэх удирдалгуудтай холбоотой болсон гэсэн. Энэ бол хавтаст хэрэгт авагдсан байх. "НВЦ" компани зээл авахад тус компанийн удирдлагууд Хөгжлийн банкны удирдлагуудтай хүзүү сээрээрээ холбогдоод ууж идээд, хүүхэн шуухан дуудаж наргисан чинь хавтаст хэрэгт байгаа шүү.

Тухайн үед ЗГХЭГ-ын дарга хийж байсан Ж.Мөнхбат энд сууж байх ёстой хүн шүү дээ.

Ц.Баатарбилэгт болон “Хааны харгуй” ХХК-д давуу байдал бий болгох зорилгоор “Монгол Ус” Төрийн өмчит үйлдвэрийн газрын Ашиглалт үйл ажиллагааны удирдлагын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Баярсайханд албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2,000,000 /хоёр сая/ төгрөгийн хахуулийг дамжуулан өгч, гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн байдаг. " гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646571
0 эможи

keyboard_arrow_up