“Төрийн банк” ХК 2022 оны цэвэр ашгаасаа хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тараалаа “Төрийн банк” ХК 2022 оны цэвэр ашгаасаа хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тараалаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Төрийн банк” ХК 2022 оны цэвэр ашгаасаа хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тараалаа

2023 оны 4 сарын 28

Arslan.mn

“Төрийн банк” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор 2022 оны татварын дараах цэвэр ашгийн 50 /тавь/ хувийг нийт эргэлтэд байгаа 755,096,250 ширхэг энгийн хувьцааны нэгж хувьцаанд 63.68 /жаран гурван төгрөг жаран найман мөнгө/ төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн билээ.

Тус шийдвэрийн дагуу нийт хувьцаа эзэмшигчдэд нэгж хувьцаанд 60.50 /татвар суутгасан дүн/ төгрөгөөр тооцсон ногдол ашгийг “Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв" ХХК-аар дамжуулан 2023 оны 04 сарын 28-ны өдөр байршууллаа.

Эрхэм хувьцаа эзэмшигч та бүхэн ногдол ашгийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл болон ногдол ашгаа авахыг хүсвэл өөрийн бүртгэлтэй брокер, дилерийн компанидаа хандана уу.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646608
0 эможи

Төрийн банк

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up