МЭДҮҮЛЭГ: “Хөгжлийн банкны Ч.Энхбат захирал Газ импорт компанийн  асуудлыг шийд гэж хэд хэдэн удаа дуудсан“ МЭДҮҮЛЭГ: “Хөгжлийн банкны Ч.Энхбат захирал Газ импорт компанийн асуудлыг шийд гэж хэд хэдэн удаа дуудсан“
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

МЭДҮҮЛЭГ: “Хөгжлийн банкны Ч.Энхбат захирал Газ импорт компанийн асуудлыг шийд гэж хэд хэдэн удаа дуудсан“

2023 оны 5 сарын 25

Arslan.mn

"Хөгжлийн банк"-ны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр/2023.05.25/ 29 дэхь өдрөө үргэлжилж байна.

Улсын яллагч: Хөгжлийн банкны төслийн санхүүжилт, зээлийн газрын зээл санхүүжилтийн хэлтсийн байгууллага, аж ахуй нэгжийн зээл хариуцсан ахлах мэргэжилтний мэдүүлэг бий. Мэдүүлэгт “Намайг томилогдоод ирэхэд манай хэлстийн мэргэжилтэн Сайнзаяа Газ импорт компанийн зээлийн судалгааны шинжилгээг хийгээд дуусгасан байсан. Зээлийн үйл ажиллагааны журманд заасны дагуу мэргэжилтэн зээлээ судалсны дараа ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга нараар хянуулж, газрын даргаар гарын үсгээр зуруулах ёстой. Үүний дараа дүгнэлт авахаар хүргүүлэх ёстой байдаг. Гэтэл мэргэжилтэн Сайнзаяа нь батлуулахгүйгээр цахим хэлбэрээр эрсдлийн газар, хуулийн хэлтэс, актив пассив хөрөнгийн газрууд руу хүргүүлсэн байсан.  Үүний улмаас би яагаад хүргүүлсэн юм бэ гэж Сайнзаяагаас асуухад “Надад тэргүүн дэд захирал Энхбат явуул гэсэн учир явуулсан” гэж хэлсэн.

Зураг төсөл хийлгэх гэрээний заалт хангалтгүй, байгаль орчны үнэлгээг хугацаанд нь ирүүлэх, яамнаас тусгай зөвшөөрөл авах хэрэгжилтийн явцыг тайлагнах зэрэг шаардлагуудыг тавьж, шаардлага хангасны дараа санхүүжилт олго гэж мэдэгдсэн. Гэтэл Сайнзаяа тэргүүн дэд захирал намайг дуудаж уулзаад Газ импортын зээлийн үлдэгдлийг яаралтай хий гэж хэлсэн. Мөн тэргүүн дэд захирал Энхбат намайг дуудаад Газ импортын тусгай зөвшөөрөл төрийн байгууллагуудын үйл ажиллагаанаас хамаарч байгаа учир гэрээнд заасан зарим нөхцлийн хугацааг сунгах хүсэлтийг зээлийн хорооны хурлаар танилцуул гэсэн. Тухайн үед тэргүүн дэд захирал Сайнзаяа бид хоёрыг нэг, нэг удаа дуудаж уулзаагүй асуудлыг шийд гэж хэд хэдэн удаа уулзсан. Гурав дахь олголт буюу 21 сая иенийг Голомт банкны тоот данс руу шилжүүлсэн. Газ импорт компани нь манайхаас 1.9 сая ам.долларын зээл авсан байгаа бөгөөд 1.2 сая ам.долларын зарцуулалтын баримтыг манай мэргэжилтэн авсан. Үлдэгдлийг нь хэрхэн зарцуулсан талаар баримт ирүүлээгүй. Нэхсэн боловч ирүүлээгүй. Бид тайлангаа зээлийн хороонд танилцуулсан” гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647454
1 эможи

keyboard_arrow_up