ШУУРХАЙ: Банкнуудын 1 хувийн шимтгэлтэй холбоотой маргааны давж заалдах ШҮҮХ ХУРАЛ эхэллээ
2023 оны 6 сарын 13
Иргэн арилжааны банкнаас 20 сая төгрөгийн зээл авлаа гэхэд 200 мянган төгрөгийг суутгаад 19.9 сая төгрөг шилжүүлдэг бөгөөд үүнийг ШӨХТГ-аас үндэслэлгүй гэж үзээд шүүхэд хандснаар торгох шийдвэр гаргаад байсан.
Тодруулбал, арилжааны нэр бүхий 9 банкийг тус бүр 20 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргасан.
Гэвч банкнуудын зүгээс энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй шүүхэд хандсан бөгөөд Захиргааны хэргийн анхан шатны шүүх үүнийг хүчингүйд тооцсон. Иймд ШӨХТГ-аас давж заалдах шатны шүүхэд ханджээ.
Тэгвэл давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр 08:30 цагт эхлэх тов зарласан байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
648050
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: