ШУУРХАЙ: Шүүхээс банкууд ипотекийн зээлээс 1%-ийн шимтгэл авах нь “үндэслэлгүй“ гэж шийдвэрлэжээ ШУУРХАЙ: Шүүхээс банкууд ипотекийн зээлээс 1%-ийн шимтгэл авах нь “үндэслэлгүй“ гэж шийдвэрлэжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ШУУРХАЙ: Шүүхээс банкууд ипотекийн зээлээс 1%-ийн шимтгэл авах нь “үндэслэлгүй“ гэж шийдвэрлэжээ

2023 оны 6 сарын 13

Arslan.mn

Иргэн арилжааны банкнаас 20 сая төгрөгийн зээл авлаа гэхэд 200 мянган төгрөгийг суутгаад 19.8 сая төгрөг шилжүүлдэг бөгөөд үүнийг ШӨХТГ-аас үндэслэлгүй  гэж үзээд шүүхэд хандснаар торгох шийдвэр гаргаад байсан. 

Тодруулбал, арилжааны нэр бүхий 9 банкийг тус бүр 20 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргасан.

Гэвч банкнуудын зүгээс энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй  шүүхэд хандсан бөгөөд Захиргааны хэргийн анхан шатны шүүх үүнийг хүчингүйд тооцсон. Иймд ШӨХТГ-аас давж заалдах шатны шүүхэд ханджээ.

Тэгвэл уг нэхэмжлэлд холбогдох Захиргааны хэргийн шүүх хурал өнөөдөр болж, шүүхээс Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын гаргасан шийдвэрийг хэвээр үлдээж, арилжааны банкууд ипотекийн зээл олгохдоо нийт зээлийн дүнгээс 1 хувийн шимтгэл тооцон авч байгааг "үндэслэлгүй" гэж шийдвэрлэжээ.

Шүүх хуралд өмгөөлөгчөөр О.Батхүү, н.Ялалт, н.Цэнгэл, н.Чинбат өмгөөлөгч нар ажиллан, хоёр цагийн турш банкуудын өмгөөлөгчтэй мэтгэлцсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648070
2 эможи

Dr. Louis
2023-06-14 20:45
Та бөөрөө зармаар байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрөө зарах боломжийг хайж, юу хийхээ мэдэхгүй байна уу? Тэгвэл өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, манай эмнэлэгт яаралтай бөөр авах шаардлагатай байгаа тул бид танд бөөрөнд тань сайн хэмжээг санал болгоно. Вэбсайт: https://stlouishospital.business.site Имэйл: dr.louisclinic@gmail.com WhatsApp: 60176359983 Үнэ: $650,000 доллар
keyboard_arrow_up