Хөгжлийн банкны хэрэг: Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг нарын гэм буруутай эсэхийг “ЗАРЛАНА” Хөгжлийн банкны хэрэг: Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг нарын гэм буруутай эсэхийг “ЗАРЛАНА”
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Хөгжлийн банкны хэрэг: Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг нарын гэм буруутай эсэхийг “ЗАРЛАНА”

2023 оны 6 сарын 26

Arslan.mn

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох шүүх хурал ажлын 47 хоног үргэлжилсний эцэст өнгөрсөн долоо хоногт завсарласан. Харин өнөөдөр /2023.06.26/ яллагдагч нараас хэн нь гэм буруутай, гэм буруугүй вэ гэдгийг шүүгч санал дүгнэлтээр дамжуулж, танилцуулах гэж байна. Санал дүгнэлтийг 16.00 цагт танилцуулах юм.

Харин яллагдагчаар татагдсан дээрх хүмүүс дотор УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Ё.Баатарбилэг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нар багтсан талаар өмнө бид мэдээлж байсан.

Тухайлбал, Г.Амартүвшин Х.Ганхуяг нар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1.1 дэх хэсэг, 3.2.1 дэх хэсэг, 3.3.1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1.2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татагджээ. 

Тодруулбал, нийтийн албанд ажиллах эрхийг 2-8 жил хүртэл хугацаагаар хасаж, 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Тэгвэл  УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Ё.Баатарбилэг нар Эрүүгийн хуулийн 22.1.3-д зааснаар эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах заалтаар яллагдагчаар татагджээ.

Тодруулбал, нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар нь хасаж, 5-12 жилээр хорих ялаар шийтгэх заалттай.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648439
0 эможи

Зочин
2023-06-26 17:16
Нөгөө хоёр нь бас цагаадна. УИХ гишүүн учраас
keyboard_arrow_up