Хаан банк: Аппликейшн, интернэт банк руу ойр ойр хандаж ачаалал үүсгэхгүй байхыг анхааруулж байна
2024 оны 2 сарын 01
Монголын ууган банкнуудын нэг болох "Хаан Банк"-ний ачаалал нэмэгдэж, банкны аппликейшн болон интернэт банкний хэвийн үйл ажиллагаа доголдолд орсонтой холбогдуулан тус банкнаас дараах мэдэгдлийг гаргажээ.
Эрхэм харилцагчдын анхааралд
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашиг дарааллын дагуу иргэдийн дансанд шилжин орж байгаа тул эрхэм харилцагч та бүхэн Khan Bank аппликейшн, Интернэт банк руугаа ойр ойрхон хандаж ачаалал үүсгэхгүй байж хамтран ажиллахыг хүсье.
Хүүхдийн тань хувьцааны ногдол ашиг Хүүхдийн мөнгө авдаг дансаар нь шилжин орох болно. Цахим сувгууд ачаалалтай байгаа тул та бүхэн түр хүлээнэ үү.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
654458
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: