Төрийн банк: “Хүнд ээлтэй хамт олон” талархал гардан авлаа Төрийн банк: “Хүнд ээлтэй хамт олон” талархал гардан авлаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 21, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Төрийн банк: “Хүнд ээлтэй хамт олон” талархал гардан авлаа

2024 оны 3 сарын 21

Arslan.mn

“Монголын эмэгтэйчүүдийн Хөдөлмөрийг дэмжих холбоо” Төрийн бус байгууллага НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөртэй хамтран Худалдаа үйлчилгээний салбарт ажлын байрны дарамт, бэлгийн хүчирхийллээс ангид орчин бүрдүүлэх, урьдчилан сэргийлэх "Хүндээ ээлтэй хамт олон” төслийг зургаан сарын хугацаанд хэрэгжүүлж дуусжээ.

Уг төсөлд “Дундаж давхаргыг дэмжигч Төрийн банк” оролцож 16 ажилтнаа сургагч багшаар бэлтгэж, 1100 гаруй ажилтанд ажлын байрны дарамт, бэлгийн хүчирхийллээс ангид байх мэдлэгийг олгон биет ба биет бус орчинд шинжилгээ хийсэн байна.

"Хүндээ ээлтэй хамт олон” төслийг дэмжин, манлайлан ажилласан Төрийн банканд төслийн хаалтын үеэр “Талархал” гардууллаа. Төрийн банкны ажилчид уг төсөлд хамрагдсанаар  ажлын байрны дарамт, бэлгийн хүчирхийллээс ангид орчин бүрэлдэж байгаа бөгөөд бусад байгууллагуудад туршлагаасаа хуваалцах боломжтой болж байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655540
0 эможи

Төрийн банк

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up