Төрийн банкны Гялсбанк урамшуулалт аяны эхний “iPhone15 Pro Max” утасны эзэн тодорлоо
Арилжааны ТОП 5 банкны нэг Төрийн банк нь 15 жилийн ойгоо угтан Гялсбанк үйлчилгээ ашиглан гүйлгээ хийсэн 10 харилцагчийг iPhone15 Pro Max гар утасны эзнээр тодруулах урамшуулалт аяныг 2024 оны 3 дугаар сарын 1-нээс 12 дугаар сарын 31-нийг дуустал хугацаанд зарласан.
Энэхүү аяны хүрээнд 2024 оны 3 дугаар сарын 1-ээс 3 дугаар сарын 31-ний хооронд “Гялсбанк” үйлчилгээг ашиглан сард 3-аас дээш гүйлгээ хийсэн орон даяарх нийт харилцагчдын дундаас Баян-Өлгий аймгийн “Баян-Өлгий” салбарын харилцагч Сураган Ботакөз тодорч, урамшууллаа гардан авлаа.
Сугалааны тохирол 2024.04.26-ны өдөр Төрийн банкны албан ёсны фейсбүүк хуудсаар шууд дамжуулагдсан бөгөөд Дотоод хяналт, шалгалтын газраас хяналт тавьж ажилласан болно.
Төрийн банк нь Гялсбанк үйлчилгээгээ илүү сайжруулан хөгжүүлж өнгөрөгч онд шинэчлэгдсэн Гялсбанк 3.0 хувилбарыг хэрэглээнд нэвтрүүлж харилцагчдадаа илүү шуурхай, илүү хялбараар банкны бүх төрлийн үйлчилгээг зайнаас авах, төлбөр тооцоогоо түргэн шуурхай гүйцэтгэх, онлайнаар зээл авах зэрэг хамгийн өргөн боломжийг олгосон.
Харилцагч та дараах нөхцөлүүдийг биелүүлж “iPhone15 Pro Max” утасны эзэн болох боломжтой.
Дэлгэрэнгүй мэдээллийг Төрийн банкны цахим хуудас, албан ёсны сошиал сувгаар болон Төрийн банкны харилцагчийн мэдээллийн төвийн 1800-1881 дугаараас авна уу.