Зээлээ төлсөн, “Хар жагсаалт“-д бүртгэлтэй иргэд, ААН-ийн мэдээллийг маргааш шинэчилнэ Зээлээ төлсөн, “Хар жагсаалт“-д бүртгэлтэй иргэд, ААН-ийн мэдээллийг маргааш шинэчилнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 21, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Зээлээ төлсөн, “Хар жагсаалт“-д бүртгэлтэй иргэд, ААН-ийн мэдээллийг маргааш шинэчилнэ

2024 оны 6 сарын 06

Arslan.mn

Монголбанкны Зээлийн мэдээллийн санг иргэд “хар жагсаалт” гэж нэрлэдэг. Иргэн аливаа банк, банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлээ хугацаанд нь эргэн төлөөгүй тохиолдолд энэ жагсаалтад орж, дахин зээл авах боломж хязгаарлагддаг.

Харин Монгол Улсад орчин цагийн банкны тогтолцоо үүсэж, бэхэжсэний 100 жилийн ойг тохиолдуулан Монголбанкнаас энэ жагсаалтын мэдээлэлд шинэчлэл хийхээр болсон.

Өөрөөр хэлбэл, зээлээ хугацаанд нь төлөөгүй “хар жагсаалт”-д орсон ч, тухайн өр, төлбөрөө бүрэн төлж барагдуулсан хүмүүсийн мэдээллийг шинэчлэх юм.

Энэ тохируулгыг Монголбанк маргааш буюу 2024 оны зургаадугаар сарын 6-ны өдөр хийх аж. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657354
0 эможи

keyboard_arrow_up