Төрийн банк “Бизнес эрхлэгчдэд зориулсан сургалтын цахим платформ“-ыг нэвтрүүллээ Төрийн банк “Бизнес эрхлэгчдэд зориулсан сургалтын цахим платформ“-ыг нэвтрүүллээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 21, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Төрийн банк “Бизнес эрхлэгчдэд зориулсан сургалтын цахим платформ“-ыг нэвтрүүллээ

2024 оны 10 сарын 08

Arslan.mn

Төрийн банк 2021 оноос эхлэн Дундаж давхаргыг дэмжих зорилтын хүрээнд олон нийтэд санхүүгийн боловсрол олгох, бичил жижиг дунд бизнес эрхлэгчдэд санхүүгийн зөвлөгөө мэдээлэл өгөхөөр Инкубатор төвийг байгуулан ажиллаж байгаа билээ.

Тус Инкубатор төв нь бизнес эрхлэгчдэд санхүүгийн асуудлаа зөв тодорхойлох, бизнес санаагаа бодитой байдлаар бататгах, боломжит хэрэглэгчээ танин мэдэх, хөрөнгө оруулалтаа оновчтой удирдаж, эрсдэлээс бизнесээ сэргийлэх сургалтыг тогтмол явуулсаар ирсэн. Төрийн банк Санхүү эдийн засгийн их сургуультай хамтран бизнес эрхлэгчдэд зориулсан сургалтын цар хүрээгээ өргөжүүлэн “АНХАН ШАТ”-ны онлайн сургалтын платформыг 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн зах зээлд нэвтрүүллээ.

Сургалтад хамрагдан, хичээлийн агуулгын хүрээнд шалгалт өгч тэнцсэн харилцагчид Өрхийн бизнесийн зээл, Гарааны бизнесийн эргэлтийн хөрөнгийн зээл болон Гарааны бизнесийн хөрөнгө оруулалтын зээлийн бүтээгдэхүүнээс өөрт тохирсон зээлийг судлуулан авах боломжтой болно.

Цахим платформыг хөгжүүлснээр бизнес эрхлэгчдийн цаг завыг хэмнэх ач холбогдолтой төдийгүй Монгол орны өнцөг булан бүрд байх харилцагчид орон зайнаас үл хамааран ижил түвшний мэдлэг олж аван үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжоор хангагдаж байгаагаараа давуу талтай юм. Мөн цаашид Улаанбаатар хот, орон нутагт байгаа харилцагч, зээлдэгч нарын санхүү, бизнес, энтрепренершипийн мэдлэг, чадварыг хөгжүүлэх, сургалтын түвшнээс хамаарч тэдний эрхэлж буй бизнест бодитой дэмжлэг, үр дүн үзүүлэхэд чиглэсэн ахисан түвшний сургалтуудыг үе шаттайгаар зохион байгуулахаар ажиллаж байна.

Энэхүү платформ нь үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлж, санхүүгийн зөвлөгөө мэдээлэл авах хүсэлтэй бүх бизнес эрхлэгчдэд нээлттэй байна. Харилцагч та цахим сургалтад ЭНД дарж хамрагдан, өөрийн бизнесийн онцлогт тохирсон зээлээ шийдвэрлүүлээрэй.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659939
0 эможи

keyboard_arrow_up