Хагас ТЭРБУМЫН МАЛТАЙ Монголбанкны Э.АНАР “Морин спорт, уяачдын холбооны ерөнхийлөгч“-өө сонгох гээд завгүй явна
Монголын Морин спорт, уяачдын холбооны наймдугаар их хурал Төрийн ордонд энэ сарын 2-ны өдөр зохион байгуулагдаж, ерөнхийлөгчөө сонгосон. Гэтэл тус хуралд Монголбанкны зарим удирдах албан тушаалтнууд байсныг олон нийт шүүмжилж буй. Учир нь иргэдийнх нь аж амьдрал доройтоод байхад мөнгөний бодлого зохицуулдаг Монголбанктай холбогдсон хүмүүс нь өнгө орж, дээшээ залардаг тогтолцоо манайд нэгэнт тогтсон. Бүр цаашлаад Монгол Улсын нийгэм, эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлдэг цор ганц хараат бус байгууллага болох “Монголбанк" улстөрчдийн хамраалтай болж, тэдний эхнэр, хүүхдүүдийг тэжээдэг өнгө оруулдаг, замыг нь засаж өгдөг газар болсныг бид хэлэлтгүй олон нийт мэднэ.
Тэдний нэг нь УИХ-ын гишүүн М.Энхболдын хүү Монголбанкны Төлбөр тооцооны газрын захирал Э.Анар. Тэрээр 2011 оноос хойш тус банкинд ажиллаж байна.
Гэтэл Э.Анар нь ажлын өдөр, ажлын цагаар Монголын Морин спорт, уяачдын холбооны Ерөнхийлөгчийг сонгох хуралд заларсан нь харагдсан.
Тэгэх нь ч аргагүй биз. Учир нь Э.Анар Монгол банканд ажилласнаас хойш хагас тэрбумаар үнэлэгдэх малтай болсон бөгөөд түүний дийлэнхийг адуу эзэлдэг талаар хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлжээ.
Түүний хувьд 2023 оны АТГ-т мэдүүлсэн мэдүүлэгтээ жилийн орлогоо 131 сая төгрөг гэсэн бөгөөд сарын орлого нь 11 сая төгрөг байна.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮131сая
Гэр бүлийн орлого: ₮482сая
Орон сууц барилга байгууламж: ₮1.4 тэрбум / орон сууц-3 /
Тээврийн хэрэгсэл: ₮722 сая /Жийп болон туулах чадвар өндөр,Toyota Land Criuser 300 ,Hummer H1 , Mercedes BenzG 500 ,Mercedes Benz,G 500 нийт 4 автомашинтай /
Мал аж ахуй: ₮474 сая /Хонь-370, Үхэр-60, Адуу-140/
Газар: ₮2,4 сая / Эзэмших-4430м2-1/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮137 сая
Хадгаламж: ₮486 сая
Авлага: ₮1,7 тэрбум
Зээл: ₮324 сая гэж мэдүүлжээ.