Г.Амар: Бүх айлд ипотекийн 6 хувийн зээл өгөлгүй, ЯЛГААТАЙ ХҮҮТЭЙ ЗЭЭЛ өгөх нь зөв Г.Амар: Бүх айлд ипотекийн 6 хувийн зээл өгөлгүй, ЯЛГААТАЙ ХҮҮТЭЙ ЗЭЭЛ өгөх нь зөв
Сонгууль 2024 7 хоногийн тойм 8°C 3449.0₮
03 сарын 18, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Г.Амар: Бүх айлд ипотекийн 6 хувийн зээл өгөлгүй, ЯЛГААТАЙ ХҮҮТЭЙ ЗЭЭЛ өгөх нь зөв

2025 оны 3 сарын 17

Arslan.mn

Монголын банкны холбооноос 2024 оны жилийн эцсийн үзүүлэлтүүд, макро эдийн засгийн нөхцөл байдал болон цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Банкны холбооны гүйцэтгэх захирал Г.Амар "Нийслэлийн хойд хэсэгт гэр хорооллын өрхүүд бий. Уг нь энэ хэсгээс хотыг бүхэлд нь харах боломжтой, өдөржин нар тусна гээд давуу талуудтай. Иймд хашаандаа байшин барих хүсэлтэй айл олон тул эрчим хүчний хэмнэлтэй, амины орон сууцыг олноор нь барих хэрэгтэй.

Мөн бүх айлд 6 хувийн зээл өгөлгүй, ялгаатай хүүтэй зээл өгөх нь зөв. Жишээ нь олон хүүхэдтэй айл, залуу гэр бүл, газраа чөлөөлсөн айл, хотын А бүсэд байр авах айлуудад өөр өөр хүүтэй зээл өгөх нь зөв.

Хашааны газраа чөлөөлсөн айлыг зээлийн урьдчилгаа болох 30 хувиас чөлөөлөх эсвэл урт хугацаанд хадгаламж цуглуулсан айлд өөр зохицуулалт үйлчилж болно.

Мөн Өмнөговь аймаг гэх мэт төсвийн орлого өндөртэй аймгуудад тусдаа журам үйлчилж болно. " гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
662211
1 эможи

keyboard_arrow_up