Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Bank of China-ийн салбар нээх хэлэлцээр эхэлж О.Чулуунбат гол дүрд тоглоно

2014 оны 8 сарын 26

Хятадын төрийн мэдлийн Bank of China-ийн салбарыг Монголд нээх асуудлыг анхаарлын төвд аваачих бүрт эрх мэдэлтнүүд эсэргүүцдэг. Энэ талаар Ерөнхий сайд хэлэхдээ “Засгийн газрын төвшинд одоогоор мэдэгдсэн зүйлгүй” хэмээж байсан удаатай. Харин БНХАУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ван Шяолун энэ сарын 18-нд буюу Си Жиньпин даргын Монголд хийх айлчлалыг эхлэхийн өмнөхөн өгсөн ярилцлагадаа “БНХАУ-ын зүгээс Хятадын банкийг Монголд нээхийг төр засгийн удирдлагуудаас хүсч байгаа. Хятадын Засгийн газар ямартай ч дэмжсэн. Мэдээж эцсийн шийдвэрийг Монголын тал гаргана. Бидний энэ хүсэлтийг нааштайгаар хүлээн авахыг Монголын талаас хүсч байна. Дэлхийд нэр хүндтэй Хятадын банк Монголд салбараа нээвэл эдийн засагт хүчтэй дэмжлэг болно. Нөгөөтэйгүүр энэ банк “Монголд орж ирснээр арилжааны банкуудтай өрсөлдөх байдал үүсэхгүй. Хятадын зүгээс Монголын Засгийн газраас хязгаартай эрх хүссэн. Тиймээс Монголын арилжааны банкны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ үү гэхээс өрсөлдөхгүй. Нөгөө талаар дэлхийн түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн ийм том банк Монголд орж ирвэл эдийн засагт ашигтайн дээр гадаадын хөрөнгө оруулагчдад итгэл үзүүлж, тэднийг татах боломжтой юм” гэсэн байдаг. Илүү үзэх

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7700
0 эможи
keyboard_arrow_up