Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

105 төсөл Хөгжлийн банкны шаардлага хангажээ

2014 оны 8 сарын 28

Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих үүднээс Хөгжлийн банк 888 төслийг шалгаруулж, санхүүжилт хийхээр болсон. Төслүүдийг арилжааны банкуур дамжуулан шалгаруулах бөгөөд одоогоор банкны шаардлага хангасан 105 төсөл байгаа аж. Шалгарсан төслүүдийн хувьд хоёр тэрбум болон түүнээс дээш хэмжээний санхүүжилт хүссэн 22 төсөл байгаа аж. Дээрх төслүүдэд шаардлагатай 260 тэрбум төгрөгийн асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэх юм байна. Харин хоёр тэрбум төгрөгөөс бага хэмжээний санхүүжилт хүссэн аж ахуйн нэгжүүдийн өргөдлийг Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаар дамжуулан шийдвэрлэж, санхүүжүүлэхээр Засгийн газар тогтоол гарсан билээ. Энэ нь нийт 83 төсөл бөгөөд 58 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7824
0 эможи
keyboard_arrow_up