Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Капитал банк Баян-Өлгий аймагт дахин шинэ салбараа нээлээ

2014 оны 8 сарын 29

Монголын банк санхүүгийн салбарын анхдагч Капитал банк харилцагчиддаа хүргэх бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ сувгийг нэмэгдүүлж салбар, нэгжийнхээ тоог өргөжүүлэн тэлэхэд онцгойлон анхаарч байгаагийн тод  жишээ нь Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт дараалан нээгдэж буй тус банкны салбар нэгжүүдээс харж болно.

Капитал банкны 77 дахь салбар нэгж болох Өлгий тооцооны төв Баян-Өлгий аймгийн төв талбайд нээгдлээ. Өлгий тооцооны төв нээгдсэнээр, хүн амын төвлөрөл ихтэй Баян-Өлгий аймгийн нийт ард иргэд, аж ахуй нэгж байгууллагуудад банк санхүүгийн үйлчилгээг түргэн, шуурхай хүргэх таатай нөхцөл бүрдэж байна.

Харин дараагийн салбар нэгжээ Ховд аймгийн Булган сум, Ярантын боомт, Дундговьт албан ёсоор нээхээр төлөвлөн ажиллаж байна. Нийслэл болон хөдөө орон нутгийн 80 орчим салбар тооцооны төвөөрөө дамжуулан дэлхийн жишигт нийцсэн банкны үйлчилгээг хүргэхийн төлөө хичээн ажиллаж буй 500 орчим ажилтан албан хаагчтай Капитал банкны салбар сүлжээ ийнхүү өргөжин тэлсээр байна.

Капитал Банк-Хамтдаа Хөгжицгөөе!

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7884
0 эможи
keyboard_arrow_up