Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ХААН Банкны “Цахим банк” аян орон даяар эхэллээ

2014 оны 9 сарын 10

ХААН Банк иргэд,  харилцагч таны алтан цагийг хэмнэх “Цахим банк” аянг орон даяар байрлах бүх салбар нэгжүүдээр дамжуулан 09-р сарын 10-ны өдрөөс эхлэн 11-р сарын 30-ны өдрийг хүртэл зохион байгуулахаар өнөөдөр нээлтээ хийлээ. 

ХААН Банк харилцагчиддаа банкинд биечлэн ирэлгүйгээр шилжүүлэг хийх “Мобайл банк” болонТелефон банк, дансны орлого зарлага бүрийг шуурхай мэдээллэх “Ухаалаг мэдээ”, ХААН Банк болон бусад банк хоорондын шилжүүлэг, зээл болон бусад төлбөр тооцоогоо төлөх “Интернэт банк” болон ХААН Банкны Ухаалаг банк” аппликэйшн зэрэг Цахим банкны олон бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлсэн.

Тиймээс та ердөө ганцхан удаа ХААН Банкны өөрт ойр салбарт хандан Цахим банкны үйлчилгээнд бүртгүүлж банкинд ирэх алтан цагаа хэмнээрэй.

11-р сарын 30-ны өдрийг хүртэл үргэлжлэх “Цахим банк”-ны аянд оролцсоноор та Цахим банкны бүтээгдэхүүн үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахын зэрэгцээ харилцагчийн зөвлөх танд Цахим банкыг хэрхэн ашиглах зөвлөгөөг өгч, анхны гүйлгээ хийхэд туслах юм. Мөн аяны хүрээнд ХААН Банкны Цахим банкыг идэвхитэй ашигладаг харилцагчдаасаа олон олон азтанг шалгаруулах юм.

Цахим банк”-ны хялбар үйлчилгээгээр харилцагч таны цагийг хэмнэе!

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8490
0 эможи
keyboard_arrow_up