Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 13, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Эдийн засгийн салбарт өнгөрсөн долоо хоногт Хэн,Юу хэлэв?

2014 оны 10 сарын 20

Эдийн засгийн салбарт өнгөрсөн долоо хоногт Хэн, Юу хэлсэн талаар танд хүргэж байна. / 2014.10.14- 2014.10.20/

 

УИХ-ын гишүүн Я.Содбаатар: Зөвхөн Хөгжлийн банкны асуудлаар Н.Алтанхуягийг огцруулах бүрэн үндэстэй

Энэ Засгийн газар байгуулагдсан цагаас л Монгол улсын эдийн засаг, санхүүгийн гадаад, дотоод хүчин зүйл хурдацтай муудаж байгаа талаар бид тухай бүрт нь шахалт, шаардлага тавьсаар ирсэн боловч  Н.Алтанхуяг гэдэг улстөрч үргэлж хувь хүний зөрүүд, дураараа аашилдаг зангаар асуудлыг аргацаасаар өнөөдрийг хүрсэн.

/ Өглөөний сонин 2014.10.20 №179 /

Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл: Чингис бондын мөнгийг зах замбараагүй тараасныхаа бурууг нийлэлчүүд үүрүүлж болохгүй

Бидний зүгээс ганц л зүйл шаардаж байгаа. Үнэхээр хотыг бие даалгах гээд байгаа юм бол 2003 оноос өмнөх санхүүгийн тогтоолцоог бий болгоё. Бид урсгал орлого, онцгой татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар, гаалийн  татвараа авъя.  Хүмүүс цалингаа авч чадахаа болихоор зах зээл дээр хэн ч бараа бүтээгдэхүүн худалдаж авахаа болино.

/ Нийслэл таймс 2014.10.14 № 184/

Эдийн засгийн  шинжлэх ухааны доктор Т.Намжил: Зээл болгон өр болдоггүй

Бодит эдийн засгийн бүтээн байгуулалтын өндөр үр ашигтай томоохон төслүүдийг хэрэгжүүлэх, түүний хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг шийдмээр байгаа юм. Аливаа улсад тийм  төслүүдийг санхүүжүүлэх үндсэн эх үүсвэр нь банкны зээлийн хөрөнгө байдаг. Үнэхээр эдийн засгийн өндөр үр ашигтай буюу өөрийнхөө орлого, төлбөрийг хийх чадавхитай байх нь ТЭЗҮ-ээр тогтоогдсон үйлдвэрийн санхүүжилтэд зээл авч ашиглах нь томоохон төслийг хэрэгжүүлэх үндсэн арга.

/ Зууны мэдээ 2014.10.20 № 248/

Хасбанкны Мэдээлэл, технологи эрхэлсэн захирал Ч.Баттөгс: Хасбанк стандаргтаар аюулгүй байдлаа хангадаг

Манай банк орон даяар үйл ажиллагаа явуулж байгаа 97 салбар нэгж, бизнес, үйлчилгээний төв, тэдгээргт ажиллаж буй 1700 мэргэшсэн ажилтан, 1300 гаруй мерчант, АМАР мобайл банкны  агентуудаар дамжуулан харилуагчдадаа санхүүгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи ашиглан нэр төртэйгээр шуурхай хүргэх зорилготой. Манай банк 2013 онд мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны  ISO27001 стандартыг нэвтрүүлсэн.  / Өнөөдөр 2014.10.15 №239 /

Анод банкны ТУЗ-ийн гишүүн асан Н.Даваа: Надад ганцхан Анод банкны лицензийг өгчих

 Бид таван мянган тонн алтны төлөө зорьж байхад нэг тонн алтны дайны мөнгөн дүнтэй асуудлаар буруутгасан. Нэг ёсондоо зангиатай дээрэм хийсэн шүү дээ.

Банкны зөвшөөрлийг надад өгөх юм бол эрх баригч нарт ашигтай.  Яагаад гнэвэл, хувьцаа эзэмшигч  нарын асуудал. Банктай холбоотой өр авлагын асуудлыг  үндсэнд нь шийднэ.

/ Өдрийн сонин 2014.10.15 №247/

Хөхморьт сумын Мүлэн дэнж хоршооны дарга Т.Оюун: Эдийн засаг тогтворгүй байдлаас болж хоршоодын үйл ажиллагаа зогсч байна.

Орон нутгийн хоршоологчид бидэнд хамгийн их тулгардаг зүйл бол жижиг дунд үйлдвэр 21 аймагт маш олон өрхийн болон хувийн аж ахуй эрхэлдэг хүмүүс байдаг. Тэд үүгээр өрхийн амьдралаа залгуулж, өөрсдийнхөө хэмжээгээр ажлын байр гаргаж иргэдийг сургаж ажилд авдаг.  Төрөөс эдийн засгийн хувьд хоршоологчдод дэмжлэг үзүүлээсэй./ Монголын үнэн 2014.10.17 № 199/

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10370
0 эможи
keyboard_arrow_up