Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 12, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Эдийн засгийн салбарт өнгөрсөн долоо хоногт Хэн,Юу хэлэв?

2014 оны 11 сарын 03

Эдийн засгийн салбарт өнгөрсөн долоо хоногт Хэн, Юу хэлсэн талаар танд хүргэж байна. / 2014.10.28- 2014.11.03/

 

Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал: Төвбанкны онош

Манай улс Голланд өвчин гэгчид нэрвэгдсэн болохыг Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал тоосон ч шинжгүй чуулганы танхимаас хэлж сууна.

Засгийн газар эдийн засгаа аврах, сэргээхээр ЭЗЭН-100 хөтөлбөр хэрэгжүүлсэн. Гэтэл харин ч өвчнийг нь хүндрүүлж, оношийг нь тодорхойгүй болгосн бололтой. Гэтэл өнөөдөр эдийн засгийн өсөлт 5, инфляц 15 хувь, ам.долларын ханш 1850 төгрөг, нэг тонн коксжих нүүрсний үнэ 30 ам.доллар болж унажээ.

/Үндэсний шуудан  2014.10.29 №200/

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат: Эдийн засгийн уналтыг зогсоох ёстой

Эрх баригчид хөхөө шиг донгодно гэгчээр уран цэцэн үгээр сайхан ярих юм. Харамсалтай нь тэр ярьж хэлж байгаа зүйл нь хэрэгждэггүй. ЭЗЭН-100 гэдэг хөтөлбөрийн тайлангаас харж байхад энэ төсөл хэрэгжсэн, хэрэгжээгүйгээс үл хамааран хийгдэх  ёстой ажлууд хийгдсэн байсан.

Эдийн засгийг эрчимжүүлнэ гэж том ярихаас илүү эдийн засгийн уналтыг зогсоох  ёстой байсан юм. Уналтаа зогсоож чадаагүй байж эрчимжүүлье гэсэн сүртэй нэр өгөөд яах юм бэ. /Улс төрийн тойм 2014.10.29 №200/

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: Бонд уу, фонд уу

Хөгжлийн банкн бондын эх үүсвэр болох 277 тэрбум төгрөгөөр Засгийн газрын үнэт цаас худалдан авч цалин тэтгэвэр тавьсан байна.  Засгийн газрын алдагдлыг Хөгжлийн банкнаас санхүүжлжээ. УИХ-ын 52 дугаар тогтоолд зааснаар бондын эх үүсвэрээр төсвийн алдагдлыг санхүүжүүлэхгүй, нийгмийн  халамжинд зарцуулахгүй гэж заасан байдаг юм. Гэтэл  бондын мөнгийг Засгийн газрын фонд болгож ашиглаж  байна.

/Үндэсний шуудан  2014.10.29 №200/

Сангийн сайд асан Д.Даваасамбуу: Тавьсан өрөө төлж чадахгүй үйлдвэрээ хураалгах дөхсөн түүх бидэнд бий

Ирэх жил татвар хөдөлгөх шаардлага байхгүй.  Монгол улсын эдийн засгийг өрх гэр, аж ахуйн нэгж, төр буюу Засгийн газар гэсэн гурван бүрэлдэхүүн хэсэгт хувааж болно.  Эдгээр бүрэлдэхүүн хэсэг ачааллаа дийлж чадахгүй байна.  Зардал өссөн.  Өнөөдөр  зардал нь эрчимтэй нэмэгдэж, орлого нь өсөхгүй байгаа хэдхэн салбарыг нэрлэж болно. Эрчим хүч, тээвэр ложистик болоод байна. Өнөөдөр яам, захиргааны байгууллагын тоо зарим салбарт олон байна. Үүнийг цөөрүүлж зардлаа багасгах хэрэгтэй.

/Үндэсний шуудан  2014.10.28 №206/

Монголын ипотекийн корпорацийн Актив хариуцсан албаны дарга Х.Маргад-Эрдэнэ: Найман хувийн зээлийг  хэвийн олгож байна

Найман хувийн зээлийн санхүүжилтийг Монгол банкнаас олгодог. Харин манай байгууллага иргэдийн зээлийг худалдан  авч үнэт цаас болгодог. Түүнийгээ арилжааны банкуудад худалдаалдаг. Үүний дараа арилжааны банкууд арван хувийг нь өөрсдөө авч, 90 хувийг нь монголбанк руу худалдаалдаг. Ерөнхийдөө ийм зарчимтай.

Хөтөлбөр эхэлснээс хойш энэ оны 9-р сарын 30-ны байдлаар 1.8 их наяд төгрөгийг нийт 40537 зээлдэгч авсан байна гэсэн тооцоог Монгол банкнаас гаргасан.  Өдөрт 40-60 зээлдэгч шинээр нэмэгддэг. /Монголын үнэн 2014.11.03 №210/

Эдийн засгийн ухааны доктор, судлаач П.Бямбацэрэн: Эдийн засгийн хямрал улс төр рүү шилжиж байна

Монгол ийм эрээ цээргүй юм болж байна. Үүнийг хэлэхэд эдийн засгийн хямрал нь гүйнзгийрсээр улс төр, нийгмийн хямрал болж хувирчихаад байгааг мэдрэхгүй,, мэдэхийг ч хүсдэггүй цөөн хэдэн эрх мэдэлтэй баячууд олгиархиуд бий.  Түүнээс биш ард түмний дийлэнх нь болох жирийн иргэд амьдрах аргагүй, улс орон нь элгээрээ хэвтчихээд амь тавих гэж тийчилж байна. Манай засгийн газар цаашдаа тулга тойрсон, өнөө маргаашийн жижиг  зүйлээр хөөцөлдвөл хоёр хөрш болгоомжилж, эргэлзсээр байх болно.

/Зууны мэдээ 2014.11.03 №258 /

“Мадимос групп” компанийн ерөнхий захирал Б.Баянмөнх: “Бизнесийнхний хувьд татварынхан хадны мангаа”

Бусад хөгжингүй орнуудын туршлагаас харж байхад баялаг бүтээгчдээ маш сайн дэмждэг. Гэтэл манайх эсэргээрээ дарамтлаад байдаг юм. Жишээлбэл, татварын алба бизнес эрхлэгчдийн дунд хувьд хадны мангаа шүү дээ. Татвар хэт өндөр байгаа нь бизнесийг хөл дээрээ бат зогсоход саад болдог. Олсон хэдэн төгрөгийнхөө дийлэнхийг татварт өгчихдөг нь олон компани хаалгаа барихад хүргэж байгаа нь нууц биш.   /Зууны мэдээ 2014.10.29 №255/

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11260
0 эможи
keyboard_arrow_up