Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 26, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Үнэт цаасны арилжаанд оролцогч гадаадын хөрөнгө оруулагчид цөөрчээ

2014 оны 11 сарын 11

Гадаадын киноноос харахад хувьцаа, түүний үнэ ханш, эзэмшигч зэргээс шалтгаалан тус компанийн хувь заяа шийдэгддэг юм байна гэсэн ойлголт жирийн иргэдийн дунд бий. Харин манай улсад энэ нь нэр төдий байдаг зүйл гэдгийг судлаач, эдийн засагчид нуудаггүй. Хувьцаа эзэмшигчдийн хурлыг тогтмол хийдэггүй, ногдол ашиг хүртээдэггүй, тэдний эрх ашгийг хамгаалдаггүй гэх мэт компанийн сайн засаглал хөгжих болоогүй байна хэмээдэг. Монголын хөрөнгийн биржийн нэг өдрийн арилжаа 30 сая орчим төгрөгт хэлбэлзэж байна. Энэ нь хоёр жилийн өмнөхөөс бараг хоёр дахин өссөн үзүүлэлт хэдий ч харьцангуй хумигдмал хэвээр байгаа юм. 

Өнөөгийн байдлаар өдөрт 6-7 компанийн 3800 орчим хувьцааг арилжаалж байгаа аж. Үнэт цаасны арилжаанд оролцох гадаадын хөрөнгө оруулагч хувьцаа эзэмшигчдийн оролцоо буурч байгаа төдийгүй дотоодын арилжаанд идэвхтэй оролцогчид зөвхөн худалдаа, үйлчилгээний чиглэлийн хувьцаанд анхаарлаа хандуулж, уул уурхайн компаниудынх тогтмол бууралттай байх болжээ. 

Төрийн өмчит хувьцаат компаниудын хувьцааг Хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалах талаар саяхан огцорсон Шинэчлэлийн Засгийн газраас санаачлага гаргаж байсан ч одоо хэрхэх эсэх нь тодорхойгүй болоод байгаа. Олон нийтэд нээлттэй, эрх тэгш байдлаар ингэж олгох нь нийгэмд төдийгүй Хөрөнгийн биржийн бие даасан байдалд уг нь чухал нөлөөтэй гэж тооцогдож байсан юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11779
0 эможи
keyboard_arrow_up