Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 26, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Сангийн яам 2015 оны батлагдсан төсвийг танилцууллаа

2014 оны 11 сарын 18

Сангийн яамны удирдлагууд өнөөдөр 2015 оны батлагдсан төсвийг танилцууллаа. Хэвлэлийн бага хуралд Сангийн дэд сайд С.Пүрэв, Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт болон тус яамны бусад албаны хүмүүс оролцож, мэдээлэл хийсэн юм. Монгол Улсын 2015 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 7 их наяд 159.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 29.8 хувь, тэнцвэржүүлсэн нийт зарлага 7 их наяд 599.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 31.7 хувьтай тэнцлээ. Нэгдсэн төсвийн нийт алдагдал 439.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 1.8 хувьтай тэнцэж байгаа нь өмнөх жилүүдийнхээс алдагдлын үзүүлэлт сайжирсан гэдгийг Сангийн дэд сайд П.Пүрэв танилцууллаа. Мөн төсвийн орлого талда уул уурхайн салбараас 1.1 их наяд төгрөг төвлөрүүлэхээр тооцсон байна. Үүнээс 324.3 тэрбум төгрөгийг Оюутолгой, 447.5 тэрбум төгрөгийг “Эрдэнэт” үйлдвэр, 60.8 тэрбум төгрөгийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас төвлөрүүлэхээр тооцжээ. Харин зардлын тухайд 6 их наяд 33.2 тэрбум төгрөг байгаа нь өмнөх оныхоос 15.6 хувиар өссөн байна. Хэлэлцүүлгийн шатанд УИХ урсгал зардлыг 110 орчим тэрбум төгрөгөөр бууруулсан билээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12196
0 эможи
keyboard_arrow_up