Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 27, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Монгол Улсын санхүүгийн зах зээлийн байдал хүндэрсэн үү

2014 оны 11 сарын 28

Санхүүгийн зах зээл нь нэг талаас хөрөнгийн илүүдэлтэй, сул чөлөөтэй байгаа мөнгөн хөрөнгө, хуримтлалаа өсгөх, нөгөө талаас хөрөнгийн эх үүсвэр хомсдолтой байгаа газарт хөрөнгө оруулалт болгон санхүүжилт хийх замаар ашиг олох зорилготой зах зээлийн цогц харилцаа юм. Хуримтлал үүсгэж, хүүгийн орлого олох зорилгоор иргэд банкинд мөнгөө хадгалуулдаг бол бизнесийн үйл ажиллагаагаа санхүүжүүлэх хүсэлтэй иргэд банкинд хандаж зээл хүсдэг. Үүний адилаар хөрөнгийн бирж дээр санхүүжилт хэрэгтэй байгууллагууд хувьцаа, бонд зэрэг үнэт цаас гаргадаг бол нөгөө талаас, мөнгөө өсгөж ашиг олох гэсэн иргэд тухайн хувьцаа, бондыг худалдан авах замаар санхүүгийн зах зээлийн харилцаанд оролцдог.

Монгол Улсын санхүүгийн зах зээлийн 96 хувийг банкны систем бүрдүүлж, үлдэх 4 орчим хувь нь хөрөнгийн зах зээл, даатгалын салбараас хамаарч байна.

Манай оронд хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагаа эхлээд 20 жилийн нүүр үзэж байгаа ч хөрөнгийн зах зээл төдийлөн сайн хөгжөөгүй байна. Барууны орнуудад санхүүгийн зах зээлийн 60 гаруй нь банкны систем, 40 хувь нь хөрөнгийн зах зээл, даатгал, бусад хөрөнгө оруулалтын сангууд гэх зэргээр хоёрдахь зах зээл нь маш сайн хөгжсөн, төрөлжиж чадсан байдаг. Хөрөнгийн зах зээлийг сонгомол утгаар нь хөгжүүлэхийн тулд манай улсад хууль эрх зүйн зөв систем, иргэдийн идэвхтэй оролцоо нэмэгдсэнээр хөрөнгийн зах зээл хөгжих боломж бүрдэнэ. Хөрөнгийн зах зээл санхүүгийн зах зээлийн нэг гол тулгуур багана юм.

Монгол Улсын санхүүгийн зах зээл үндсэндээ банкны систем дээр тогтож байна. Банкны үйл ажиллагааны онцлог бол зээл олгох, мөнгөн хуримтлалыг өсгөх чадвар юм. Банкууд өөртөө байгаа хөрөнгийн хэмжээгээр зээлээ өргөжүүлж байдаг. Зээл ихээр олгох тусам, олж буй ашиг нь улам нэмэгдэх тул банкууд энэ маягаар зээл олгох ажиллагаагаа өргөжүүлдэг. Энэ нь баялаг бүтээгчид бизнесээ өргөжүүлж, ашиг орлогоо нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлдэг. Энэ нь аливаа улс орны Төв банк оновчтой мөнгөний бодлого явуулахгүй бол инфляцийг хөөрөгдөх, мөнгөний ханшийг унагах эрсдлийг дагуулдаг. Хэрэв тухай бүр Төв банк зөв зүйтэй мөнгөний бодлого явуулахгүй тохиолдолд мөнгөний ханш унаж, үнийн хөөрөгдөл бий болдог бөгөөд арилжааны банкуудын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг. Банкууд тогтворгүйжсэнээс ч юм уу, эсвэл иргэд өөрсдөө тасралтгүй үргэлжлэх инфляцид хандах хандлагаа өөрчилж эхлэх үед банкны зээлийн тэлэлт хумигдана.

Арилжааны банкуудад үүсдэг эрсдэлүүдийг эрдэмтэд аль XVIII зууны дунд үеэс л олж харсан байдаг. Эдийн засгийн мөчлөгүүдийн тухай бүх талыг хамарсан онолыг Австрийн эдийн засагч Людвиг фон Мизес нээсэн байдаг. Тэрээр эдийн засгийн мөчлөгийн чухал асуудлуудыг тодорхойлсон анхны бүтээл болох “Мөнгө ба Зээлийн онол” хэмээх номоо 1912 онд хэвлүүлж, 1920-иод онд мөчлөгийн онолоо улам дэлгэрүүлэн хөгжүүлсэн бөгөөд дараа нь түүний гол залгамжлагч Фридрих Хаек 1930-аад оны эхээр Мизесийн мөчлөгийн онолыг нарийвчлан хөгжүүлээд “Мөнгөний онол ба эдийн засгийн мөчлөг”, “Үнэ ба үйлдвэрлэл” гэдэг хоёр номоо хэвлүүлжээ. Уг онол нь “Эдийн засгийн мөчлөгийн тухай “Австрийн” онол” буюу Мөнгөний дахин хуваарилалтын онол хэмээн нэршсэн байна.  Тэд яагаад эдийн засгийн үе шатууд давтагдаад байдгийн учир шалтгааныг олж, тайлбарласан юм. Яагаад гэвэл Засгийн газар Төв банкны үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, улмаар улс орны бүх арилжааны банкуудын бэлэн нөөцийг ихэсгэх замаар банкны зээлийн тэлэлтийг бий болгодог байна. Төв банк буюу төрийн байгууллагын монополийг хадгалсан Засгийн газрын банк байгаа учраас банкууд юунаас ч айхгүй дуу дуугаа авалцан зээл олголтоо тэлэн өргөжүүлээд байдаг аж. Төвлөрсөн банкны систем бий болсноор банкууд зээлээ тэлэх боломж олж, тэгснээрээ өнөө цагт бараг л хэвийн үзэгдэл хэмээн тооцогддог эдийн засгийн мөчлөгүүд бий болжээ. Төв банкнаас банкны бүх системд зориулсан бэлэн мөнгөний нэмэгдэл нөөцөөр хангагдсан байдаг бөгөөд ингэснээрээ арилжааны банкууд нэгэн зэрэг зээлээ өргөтгөх бололцоогоор хангагдана. Төвлөрсөн банкны систем нь арилжааны банкуудын үүргийг өргөтгөхөд чиглэгдсэн тэр тааламжтай нөхцөл, басхүү Төв банкны мөнгөн тэмдэгт хэлбэрээр бэлэн мөнгөний нөөц байгаад эрдэн зээл олголтоо тэлж өргөжүүлээд байгаад л бүх учир оршдог байна. Эдийн засгийн мөчлөгийн шалтгаан нь зах зээлийн эдийн засгийн тогтолцооны далдын ямар нэгэн алдаанд биш, харин ч эсрэгээрээ, зах зээлийн үйл явцад төрийн оролцоо системчлэгдсэн байгаад л оршиж байдгийг эрдэмтэд олж тогтоожээ. Энэ бол онолоор батлагдаж, зах зээлийн замаар хөгжсөн улс орнуудын 100 гаруй жилийн туулсан замаар баталгаажсан бодит зүйл юм.

Манай улсын хөрөнгийн зах зээлийн буурай хөгжил, олон улсын санхүүгийн зах зээлээс тусгаарлагдмал байдалтай байдаг нь эдийн засагт бүтцийн өөрчлөлт хийхэд тулгарч буй хамгийн том бэрхшээлийн нэг мөн.

Байгалийн баялаг ихтэй, дэлхийн улс орнуудтай найрсаг харилцаатай, мөн дэлхийн хоёр том гүрний дунд оршдог нь бидэнд хөрөнгийн зах зээлээ хөгжүүлэх том боломж олгож байна. Иймээс бид нэг талаас улс төрийн тогтвортой байдал, төрийн бодлогын залгамж халааг чанд сахиж, хоёр хөрштэйгээ тэнцвэртэй харилцах, нөгөө талаас банк, санхүүгийн эрх зүйн шинэтгэл хийж, хувийн болон бизнесийн нууцыг чандлан сахихийг институтчлэж чадвал, урт хугацаанд тогтвортой хөгжихөд шаардлагатай хөрөнгийг дотооддоо хуримтлуулах боломжтой юм. Мөн бүс нутгийн банк, санхүүгийн төв болох боломж нээгдýõ áîëîìæòîé.

Ò¿¿í÷ëýí дотоодын томоохон ААН-үүдийг дотоодын хөрөнгийн бирж дээр бүртгүүлэх, үйл ажиллагаагаа идэвхжүүлэх нөхцлийг бүрдүүлэх бодлого авч хэрэгжүүлэх шаардлагатай áàéíà. Хөрөнгийн зах зээл хөгжсөнөөр мөнгөний эргэлт нэмэгдэж, эдийн засаг томорч, ААН-үүд засаглалаа сайжруулж, хувьцаагаа гарган хөрөнгийн зах зээлээс мөнгө босгох боломж бүрдэнэ. Заавал зээл авах шаардлагагүй болж, банкны зээлийн хүү ч буурах болно. Нөгөөтэйгүүр урт хугацааны хөрөнгө босгож, дэд бүтцийн хөрөнгө оруулалт хийх боломж бүрдэх юм. Эдийн засгийн өсөлтийн өгөөжийг тэнцвэртэй хуваарилахад хөрөнгийн зах зээл чухал үүрэг гүйцэтгэдэг учир áаян, ядуугийн ялгааг багасгадаг гэж үздэг. Хөрөнгийн зах зээлийг зөв хөгжүүлж чадвал хөгжлийг хурдасгадаг. Хувьцаатай хүн хөрөнгөтэй, хөрөнгөтэй хүн хариуцлагатай байдгийг Та бүхэн сайн мэднэ.

Сүүлийн 2-хон жилийн дотор Төрийн өмчит ААН-үүдийн тоо эрс өслөө. Төрийн өмч бол хэний ч өмч биш тул бага байх ёстой. Төрийн өмчийн томоохон компаниудыг хувьцаат компани болгох нь зүйтэй. Энэ нь хөрөнгийн зах зээлийг ч хөгжүүлж, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг ч дотоодын зах зээл рүү татах болно.

Монгол Улсын хөгжилд их хэмжээний хөрөнгө шаардлагатай байна. Улаанбаатарын гэр хорооллыг орон сууцтай болгох, хаусжуулах, халуун, хүйтэн усààð õàíãàõ, цахилгаанжуулах, хотоо утаагүйжүүлэх, гэрэлтүүлэх, дэд бүтэцтэй болгох зэрэг бодлогыг авч хэрэгжүүлэхэд урт хугацааны их хөрөнгө шаардлагатай байна. Èéìýýñ õºðºíãèéí çàõ çýýëèéã á¿ðýí îéëãîæ ìýäðýí, çºâ õºãæ¿¿ëæ ÷àäâàë ýäèéí çàñãàà áèä õóðäàöòàé õºãæ¿¿ëæ ÷àäíà.

Арилжааны банкуудын жилийн хүү дунджаар 20 гаруй хувьтай, зээлийн дундаж хугацаа 2 жил байгаа нь хэт өндөр, хэтэрхий богинохон байна. Ийм үнэтэй, нөхцөлтэй мөнгөөр үйлдвэрлэл хөгжих боломжгүй. Түргэн эргэлттэй худалдаанд ч ахадсан хүү гэж хэлж болно.

Тэгвэл өнөөдөр манай санхүүгийн зах зээлийн 96 хувийг бүрдүүлж байгаа банкны системийн бодит байдал, дүр төрх ямар байгааг хамтдаа харья.

2012 оны УИХ-ын сонгуулийн дараа байгуулагдсан Шинэчлэлийн Засгийн газар мөнгө, санхүүгийн тэлэх бодлого явуулав. Засгийн газар Монголбанктай хамтран “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” хэрэгжүүлэхээр гэрээ байгуулж, гарын үсэг зурцгаав. Энэ хөтөлбөрөө хэрэгжүүлэх зорилгоор 3 их наяд гаруй цаасан мөнгө хэвлэн, арилжааны банкуудаар дамжуулан зээл болгож тараав. Арилжааны банкууд уралдан зээлээ тэлж эхлэв.

Мөнгөний нийлүүлэлт 2011 онд 6412,2 тэрбум төгрөг байсан бол 2012 онд 18,8 хувиар, 2013 онд 1,5 дахин, 2014 оны 10 дугаар сарын байдлаар 1,6 дахин өсөж, 10 070,6 тэрбум төгрөгт хүрэв.   Банкны системээс гаргасан нийт зээл 2011 онд 5641,2 тэрбум төгрөг байсан бол, 2012 онд 23 хувиар,   2013 онд 1,9 дахин, 2014 оны 10 дугаар сарын байдлаар 2,2 дахин нэмэгдэж, 12611,5 тэрбум төгрөгт хүрсэн байна. Энэ хугацаанд орон сууцны ипотекийн зээлд зориулж 2 их наяд 132,9 тэрбум төгрөг гаргасан байна.

Мөнгөний нийлүүлэлт ийнхүү огцом өсөж, төсвийн хөрөнгө оруулалт, Чингис бонд, Самурай бонд болон Хөгжлийн банкны зээл, үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлэлттэй холбоотой хөрөнгө оруулалтууд нь импорт болж, гадаад худалдааны алдагдлыг нэмэгдүүлж, Монгол улсын өр болон үлдэж, дотоодын эдийн засаг, нийгмийг тогтворгүйжүүлэхэд нөлөөлж эхлэв.

Манай улсын дотоодын нийт хадгаламж энэ оны эхний 10 сарын байдлаар 6,9 их наяд төгрөг, зээлийн өрийн үлдэгдэл 12,7 их наяд төгрөгт хүрч, макро эдийн засгийн тэнцвэрт байдал 5,8 их наяд төгрөгөөр алдагдсан байна. Банкны систем дэх зээлийн эрсдэл өндөр байна. Хугацаа хэтэрсэн зээл 2011 онд 73,7 тэрбум төгрөг байсан бол 2012 онд 1,5 дахин, 2013 онд 1,6 дахин, 2014 оны 10 дугаар сарын байдлаар 6,1 дахин тус тус өсч 450,6 тэрбум төгрөгт хүрсэн нь дэлхийн эдийн засгийн их хямралын үеийн 2009 оны 121,7 тэрбум төгрөгийн түвшингээс 3,7 дахин өссөн байна. Чанаргүй зээл 2012 онд 295,1 тэрбум төгрөг байсан бол 2013 онд 1,9 дахин, 2014 оны 10 дугаар сарын байдлаар 2 дахин тус тус өсч 606,3 тэрбум тэрбум төгрөгт хүрсэн байгаа нь дэлхийн эдийн засгийн их хямралын үеийн 2009 онд 461,9 тэрбум төгрөгийн түвшингээс 31,3 хувиар давсан байгаа нь манай банкны систем эрсдэлд орох нөхцөл бүрдсэнийг харуулж байна.

Гадаад валютын албан нөөц 2013 оны эцэст Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр 1,2 тэрбум ам.доллар болж буурсан ба харин энэ оны 9 сарын байдлаар Монгол банкны мэдээлснээр 1,52 тэрбум ам.доллар болж 2012 оны эцсийн байдлаас 2,6 тэрбум ам.доллараар буурсан байна. Мөн гадаад валютын албан нөөц эрс буурсан нь олон улсын үнэлгээний “Moody's” агентлаг Монгол Улсын Засгийн газрын бондын зээлжих зэрэглэлийг B1 түвшнээс B2 болгон бууруулах нэг шалтгаан болсон байна. Зээлжих зэрэглэл буурсан нь олон улсад Монгол Улс гадаад зах зээлээс босгосон бондынхоо эргэн төлөлтийг хийж чадахгүй эрсдэл үүсч байгаа дохио өгч байгаа ба дахин олон улсын санхүүгийн зах зээл дээрээс зээл авахыг хүсвэл өндөр хүүтэй, тааламжгүй нөхцөлтэйгээр зээл авах байдалд оруулаад байна. Өөрөөр хэлбэл урт хугацаатай, бага хүүтэй зээл авах боломжгүй болсон.

Инфляцийн түвшин 2013 онд албан ёсны тоогоор 14 хувьд, албан бусаар 18-21 хувьд хүрсэн нь юуны өмнө санхүү, мөнгөний тэлсэн бодлоготой холбоотой ба энэ оны эхний 10 сарын байдлаас харахад оны эцэс хүртэл өнгөрсөн оноос давахаар байна. 2015 онд Монгол банк инфляцийн түвшинг 7 хувьд барих зорилготой байгаа ба 2014 оны суурь үнийн өсөлт /цахилгаан, дулаан ... гэх мэт/ нь 2015 оны тооцоололд орохгүй ч, мөн хоёр оронтой тоонд байх төлөвтэй байгааг олон улсын байгууллагууд, санхүүгийн мэргэжилтнүүд анхааруулж байна. Монгол банкны 7 хувийн зорилт нь биелэгдэх боломжгүй гэдгийг зөвхөн төгрөгийн ханшны сулрал, импортын хэрэгцээнд үндэслэн баталж болно. Энэ нь манай улсын макро эдийн засаг хэр тогтворгүй байгааг харуулж байгаа ба ирэх онуудад ч тогтворгүй хэвээр байхаар байна.

Төгрөгийн ханш өнгөрсөн 2 жилийн хугацаанд 20-40 хувь суларсан ба цаашид ч үргэлжлэх хандлагатай байна. Иргэдийн өдөр тутмын амьдралдаа хэрэглэдэг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн 2 жилийн хугацаанд 10,6% - 177% хүртэл , орон сууцны үнэ 2,6 дахин өсөж 1 м2 орон сууцны дундаж үнэ 2250, 0 мянган төгрөгт хүрсэн нь Засгийн газрын алдаатай бодлого, Монголбанкнаас эрх баригчдын эрх ашигт нийцүүлэн хэрэгжүүлсэн мөнгөний буруу бодлого, Үнэ тогтворжуулах хөтөлбөртэй шууд холбоотой ба богино, дунд хугацаанд төгрөгийн сулрал болон үнийн өсөлтийг хязгаарлах боломжгүй харагдаж байна.

Монгол банк мөнгөний нийлүүлэлтийг дотоодын эдийн засгийн бүтэцтэй уялдуулалгүй их хэмжээгээр нэмэгдүүлсэн нь зээлийн хэмжээг нэмэгдүүлж, төгрөгийн ханшийг сулруулж, эцэстээ банк санхүүгийн системийг хамарсан хямрал үүсэх нөхцөлийг бүрдүүлсэн.

Эдийн засаг хямарсан, олон арван мянган аж ахуйн нэгжүүд үүд хаалгаа барьж байгаа энэ үед банкны системийн дээрх эрсдэл улам нэмэгдэж, 2015 онд санхүүгийн хямралд ч хүрэх нөхцөл байдал үүсэхийг үгүйсгэх аргагүй байна.

Дээр дурьсан эдийн засгийн мөчлөгийн тухай “Австрийн” онол” буюу Мөнгөний дахин хуваарилалтын онолын үүднээс харвал манай санхүүгийн зах зээлд эдийн засгийн мөчлөг дэх хямралын үе шат нэгэнт үүссэн гэх дүнэлтэнд хүрч байна. Нэгэнт хямралын үе шат үүссэн бол эдийн засагт сөрөг нөлөөгөө үзүүлэх нь дамжиггүй юм. Хямрал бол хүсүүштэй зүйл биш, гэхдээ л түрүүчийн үе шатынхаа гажуудал, туйлшралыг илрүүлэгч хүчин зүйл билээ.

ЭДИЙН ЗАСАГЧ Д.ДАВААСҮРЭН

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12912
0 эможи
keyboard_arrow_up