Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 27, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Нэгдүгээр ангилалд нэг ч компани ороогүй

2014 оны 12 сарын 08

Монголын хөрөнгийн биржийн шинэчилж баталсан "Бүртгэлийн журам"-тай холбогдуулж биржид бүртгэлтэй хувьцаат компаниудыг нэг, хоёр, гурав гэсэн шинэ ангилалд хуваасан байна. Монголын хөрөнгийн биржийн нэгдүгээр анггилалд нэг ч компани ороогүй бол хоёрдугаар ангилалд 89 компани багтжээ. Харин гуравдугаар ангилалд 148 компани багтсан байна. Бүртгэлийн нэгдүгээр ангилалд компанийн засаглалын зарчмыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, мөрдлөг болгон ажилладаг, зах зээлийн үнэлгээ өндөртэй, нэр хүндтэй хувьцаат компаниуд багтах бол хоёрдугаар ангилалд үнэт цаас нь тогтмол биржээр арилжигддаг, компанийн зах зээлийн үнэлгээ тодорхой шалгуурыг хангасан, тогтвортой үйл ажиллагаа явуулдаг компаниуд бүртгэгдэж байгаа юм байна. Харин гуравдугаар ангилалд эрсдэл өндөртэй, жижиг, дунд хэлбэрийн компаниуд болон 100 хувь төрийн өмчит компаниуд, Санхүүгийн зохицуулах хорооноосүйл ажиллагааг нь түр зогсоогоод байгаа арилжааны идэвхи сул компаниуд багтаж байгаа ажээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13427
0 эможи
keyboard_arrow_up