Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 12, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Эдийн засгийн салбарт өнгөрсөн долоо хоногт Хэн,Юу хэлэв?

2014 оны 12 сарын 15

Эдийн засгийн салбарт энэ долоо хоногт Хэн, Юу хэлсэн талаар танд хүргэж байна. /2014.12.08 - 2014.12.15/

 

УИХ дахь МАН-ыг бүлгийн эдийн засагч бодлогын зөвлөх Ч.Энхбат: Ханшийн зөрүүнээс л гэхэд 100 орчим тэрбум  төгрөг алдсан

Монгол улс бол уул уурхайн саблар буюу цөөн нэр төрлийн эрдэс бүтээгдэхүүний экспортоос хамааралтай эдийн засагтай улс. Дэлхийн зах зээл дээрх эрдэс бүтээгдэхүүний үнийн хэлбэлзэл ч манай улсын эдийн засгийн өсөлт, бууралтад хүчтэй нөлөөлж байдаг. Чингис бонд орж ирэх үед ам.долларын дундаж үнэ 1400 орчим төгрөг байсан. Гэтэл өнөөдөр 1880 гарчихсан байх жишээтэй. Энэ хоёрын хоорондох зөрүү хэт өндөр. Ийнхүү асар их хэмжээний алдагдал хүлээж байгаа нь үнэн.

/Улс төрийн тойм 2014.12.09 №229/

МҮХАҮТ-ийн ерөнийлөгч Б.Лхагважав: Төр, хувийн хэвшил гэж ялгалгүй хямралыг хамтдаа туулна

Үндсэн хууль дахь унтаа байгаа эдийн засгийн хамгаалалтуудыг сэрээнэ. Ил тод байдлын тухай хуулиа батлуулчихвал байдал нэлээд хөнгөрнө. Түүнээс гадна бизнес эрхлэгчид, пүүс, компаниуд ч ажлаа шинээр эхэлнэ. Яваандаа манайх татварын системийг өөрчлөх хэрэгтэй.Дээр нь бид татварын шинэчлэл, санхүүгийн реформоо хийхгүй бол зогсолтод орчихож байгаа юм.  Баэс эдийн засгийн инситутууд байна. Хамгийн ойрын үед хийх ажил бол макро эдийн засагчидтай ууулзалт хийх хэрэгтэй байна.

/ Зууны мэдээ 2014.12.10 №285/

МҮХАҮТ-ын дарга асан, УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл: Бизнесийн орчин таатай байх нь хэрэглэгчдэд ч таатай

Хямралтай, хямралгүй сүүдрийн эдийн засаг манай эдийн засгийн гажиг байсаар л ирсэн. Хамгийн сүүлд 2010 онд Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар албан бус эдийн засаг багадаа 1 их наяд буюу ДНБ-ий 18-25 хувийн орчимд байна гэсэн тооцоолол гарсан. Үүнд татвар төлдөггүй, орлого нь мэдэгддэггүй, хээл хахууль, мөнгө угаах гээд сүүдэрт байдаг эдийн засаг орж байгаа юм.

/ 2014.12.15 news.gogo.mn/r/152054/

Хөгжлийн банкны Хөрөнгө оруулалтын газрын захирал Б.Буянмөнх: Хөгжлийн банкинд нэг их наяд төгрөгийн санүүжилтийн эх үүсвэр  бий

Засгийн газар 2013 онд экспортыг дэмжих хөтөлбөр баталсан. Энэ хүрээнд Хөгжлийн банкнаас үйлдвэрлэлийг пэмжих 888 төсөлд санхүүжилт хийж эхэлсэн.  Үүний 131 төсөл нь экспортыг дэмжих, 757 төсөлд нь импортыг орлох төсөл байгаа.  Өнөөдрийн байдлаар 104 төсөлд 151.7 тэрбум төгрөг зарцуулаад явж байна.  Төслүүд эхнээсээ амжилттай хэрэгжээд явж байгаа.

/ Үндэсний шуудан 2014.12.11 №238 /

ХХААЯ-ны мэргэжилтэн М.Нармандах: Цаг агаараас шалтгаалж махны үнэ нэмэгдэх тохиолдол бий

 Захууд үнэ мэдээллээ нэг хоногийн дараа өгдөг.  Цаг агаар хэт хүйтрэх, цас орох үед хотод мах орж ирдэггүй. Үүнийг ченжүүд ашиглаж үнэ нэмэх тохиолдол бий. 14 тонн мах нөөцлөхөөр төлөвлөсөн.  Энэ нь Улаанбаатар хотын жилийн нийт хэрэгцээний 16.2 хувийг бүрдүүлэх юм.

/ Үндэсний шуудан 2014.12.11 №238 /

Эдийн засагч Д.Даваасүрэн: Монгол улсын санхүүгийн зах зээлийн байдал хүндэрсэн

Санхүүгийн зах зээл нь нэг талаас хөрөнгийн  илүүдэлтэй, сул чөлөөтэй байгаа мөнгөн хөрөнгө, хуримтлалаа өсгөх, нөгөө талаас хөрөнгийн эх үүсвэр хомсдолтой байгаа газарт хөрөнгө оруулалт болгон санхүүжилт хийх замаар ашиг олох зорилготой зах зээлийн цогц харилцаа юм. Монгол банк мөнгөний нийлүүлэлтийг дотоодын эдийн засгийн бүтэцтэй  уялдуулалгүй их хэмжээгээр нэмэгдүүлсэн нь зээлийн хэмжээг нэмэгдүүлж, төгрөгийн ханшийг сулруулж, эцэстээ банк санхүүгийн системийг хамарсан хямрал үүсэх нөхөцөлийг бүрүүлсэн.  Хямрал бол хүсүүштэй зүйл биш, гэхдээ л түрүүчийн үе шатынхаа гажуудал, туйлшралыг илрүүлэгч хүчин зүйл билээ.

/ Монголын үнэн 2014.12.15 №241,242/

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13954
0 эможи
keyboard_arrow_up