Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 27, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Монгол улсын санхүүгийн тогтвортой байдлын форум-2014 болж байна

2014 оны 12 сарын 16

Банкууд Монгол Улсын Тогтвортой Санхүүжилт /ТоС/-ийн зарчмууд болон дөрвөн салбар (уул уурхай, барилга, хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэр)-ын удирдамжийг 2015 оны 1 дүгээр сараас эхлэн өөрсдийн шийдвэр гаргалт, үйл ажиллагаанд нэвтрүүлэхээр болж байгаа бөгөөд энэ талаар олон нийтэд мэдээлэх, мөн түүнчлэн Монгол Улсын Тогтвортой санхүүжилтийн хөтөлбөр, санаачилгыг Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Монголбанк, Нийслэлийн засаг даргаас бодлогын түвшинд дэмжиж хамтран ажиллахаар болж буйтай холбогдуулан 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 11.00 цагт Бэст Вестерн Премьер Туушин зочид буудлын 5 давхрын Соёмбо танхимд болох “ТоС-ийн хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичигт гарын үсэг зурах ёслол болон хэвлэлийн бага хурал”-ыг хийх гэж байна.
Гарын үсэг зурах ёслол болон хэвлэлийн бага хурлын хөтөлбөр
10.45-11.00 Сэтгүүлчдийг хурлын танхимд оруулна.
11.00-11.05 Монголын Банкны Холбооны гүйцэтгэх захирал Б.Найдалаа “Монгол Улсын ТоС-ийн хөтөлбөр, зарчмуудын хэрэгжилт, зорилго”-ыг танилцуулж, мэдээлэл өгнө.
11.05-11.10 Монголын Банкны Холбооны ерөнхийлөгч М.Болд нийт банкууд ТоС-ийн зарчмуудыг 2015 оноос хэрэгжүүлж эхлэх гэж буй талаар товч мэдэгдэл хийнэ.
11.10-11.15 Хамтран ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ѐслолын ажиллагаа
11.15-11.20 Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Нийслэлийн засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч дарга С.Очирбат нар үг хэлнэ. Мөн Олон улсын санхүүгийн корпораци (ОУСК)-ийн зүүн Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан захирал Вивиек Патак, Нидерландын Хөгжлийн банкны Санхүүгийн байгууллагууд хариуцсан захирал Жаап Рейнкинг нар үг хэлнэ.
11.20-11.30 Сэтгүүлчдийн асуусан асуултад хариулт өгнө.
ЖИЧ: Хэвлэлийн бага хурлын үеэр “Монгол Улсын Тогтвортой санхүүжилтийн хөтөлбөр”-ийн гарын авлага /монгол, англи/ тараагдана.

МОНГОЛЫН БАНКНЫ ХОЛБОО

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14048
0 эможи
keyboard_arrow_up