Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 12, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

2015 оны Монголын эдийн засаг

2014 оны 12 сарын 22

Монгол Улс ирэх онд эдийн засгийн хүндрэлээс гарч чадах болов уу? Одоо хэн ч хариулж эс зүрхлэх хамгийн том асуулт энэ байна. Үүнээс улбаалаад төсвийн орлого бүрдэх үү, Монголбанк мөнгөний ямар бодлого явуулах бол, нэмж зээл авах нь Монголын эдийн засаг оны сайн уу, муу юу, уул уурхайн том төслүүдээ урагшлуулах уу, ухраах уу, нүүрс, зэсийн үнэ өсөх үү, буурах уу гэх мэт олон асуулт хариулт нэхэж байгаа.

 

Шинээр эмхлэн байгуулагдсан Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг “Эдийн засгийн хүндрэлтэй тэмцэх нь хамгийн гол ажил” гэж УИХ-ын чуулганы танхимын индрээс мэдэгдлээ. Иргэд ч түүнд найдлага тавьж эхлэв. Энэ олон асуултын шийдлийг гаргахад Ч.Сайханбилэг хамгийн идэвхтэй ажиллах үүрэгтэй хүн яах аргагүй мөн. Өнөөдрийн эдийн засаг, санх үүгийн өнгө төрх, үнэр амтанд суурилан ирэх онд хэрхэхийг дүгнэн шинжлэв.

Эдийн засгийн өсөлт долоон хувь байх нь

Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2011 оныхоос даруй арван хувиар уруудан, нэг оронтой тоо руу гулсав. Сүүлийн гурван жилийн хугацаанд хоёр оронтой тоогоор тэлсэн Монголын эдийн засаг төлбөрийн үлдэгдлийн дарамт, инфляцын түвшин зэрэг асуудалтай тулгарч буйг Дэлхийн банкнаас өмнө нь сануулж байсан юм. Тус банкны тооцоолсноор, эдийн засгийн өсөлт ирэх онд 6.2 хувь болж саарах гэнэ. Харин Азийн хөгжлийн банк арай өөдрөг буюу 7.5 хувь байна хэмээн таамаглаад буй. “Мандал женерал даатгал” компанийн эрсдэлийн ахлах менежер Ч.Анхбаяр “Ирэх онд Монгол Улсын эдийн засаг 7.2 хувиар өснө гэж бид таамагласан” гэв. Тэгвэл 2015 оны төс өвт эдийн засгийн өсөлт 7.1 хувьд хүрнэ гэж тусгасан. Монголбанк ч ДНБ долоон хувиар тэлнэ хэмээн таамаглаад буй. Эргэн сануулахад, эхний хагас жилд манай улсын ДНБ өмнөх оны мөн үеэс 5.3 хувиар өссөн. Оны эцэст дээрх тоо долоон хувиас (гуравдугаар улирлын байдлаар ийм дүнгээр өссөн) уруудаж, 6.3-д хүрч болзошгүй хэмээн зарим шинжээч таамаглаж байна. ДНБ хэрхэхийг тодорхойлох, голлох гэж тодотгож болох худалдаа, уул уурхай, барилгын салбарын өсөлт саарсан нь үүнд нөлөөлж буй. Энэ нь ирэх онд ч давтагдаж болзошгүй юм. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн өсөлт ирэх онд ч саарсан хэвээр байх нь. Манай улсын эдийн засаг 2011 онд 17.3 хувь хүрч өсөхөд уул уурхайн салбар голлон нөлөөлсөн. Ирэх онд эрдэс баялгийн салбарын гол “чигл үүлэгчид” болох Оюутолгойн хувьд далд уурхайн санхүүжилт шийдэгдэж, Тавантолгойн стратегийн хөрөнгө оруулагчийг сонговол гадаадын хөр өнгө оруулалт нэмэгдэнэ гэсэн горьдлого бий. Харин уул уурхайн гол түүхий эдүүдийн үнэ өсөх төлөв харагдахгүй байгаа. Энэ онд нүүрс, алт, зэс болон төмрийн хүдрийн үнэ хямдарсан нь ирэх жилд ч хэвээр байх бололтой. БНХАУ-ын ДНБ-ий өсөлттэй энэ нь хамааралтай юм. Гэхдээ ДНБ-ий өсөлт тав болон түүнээс доош хувь руу гулсахгүй биз ээ. Шинжээчдийн таамаглалаас харахад, өсөлт өөр өө дэлхийд гайхагдаж асан Монголын эдийн засаг ирэх онд 6-7 хувиар тэлэх бололтой.

Есөн жилийн дараа хумьсан төсөв

2015 оны төсвийг сүүлийн жилүүдийн жишгээр хуульд нийцүүлэн дотоодын нийт бүтээгдэх үүний 1.8 хувьтай дүйх алдагдалтай баталсан. Төсвийн зардлыг 7.4 их наяд байхаар тооцсон бол алдагдлыг нь 440 тэрбум төгрөгт хүргэлээ. Засгийн газар шинэ оны эхээр төсвийг тодотгох гэж байна. Ингэхдээ зардлыг нь нэг их наяд төгр өгөөр танахаа мэдэгдэв. Арьс, шир, ноос, ноолуур, тариа буудайны урамшууллыг хамгийн эхэнд танаж таарна. Онц сурдаг оюутанд л тэтгэмж олгох аж. Мөн орлого багатай айлын хүүхд үүдэд л халамжийн 20 мянган төгрөг өгөх нь. Ерөнхий сайд сард нэг сая гаруй төгрөг олдог айлын хүүхдэд халамжийн мөнгө өгөхгүй гэж онцолж хэлнэ лээ. Барилга огт барихг үй. Төрийн албан хаагчдын цалинг нэмэхгүй. Ингэж байж төсвийг нэг их наяд төгрөгөөр танах нь. 2006 оноос хойш төсвийн зардал үргэлж өсөж ирсэн. Харин есөн жилийн дараа төсвийн зардлыг хумих гэж байна. УИХ-ын даргын хэлснээр хөнжлөөсөө хөлөө илүү гаргадаг байсан бол ирэх жил хумина. Өөрөөр хэлбэл, орлоготойгоо дүйлгэж төсвийг тодотгоно гэсэн үг. Манайх орлогоо давсан зардалтай төсөв баталж, зөрүүг нь зээлээр нөхсөөр ирсэн. Үр дүнд нь Засгийн газрын дотоод өр 2.4 их наяд төгрөгт хүрсэн. 2014 оны төсвийн орлогыг 7.2 их наяд төгрөг байхаар баталсан. Гэвч төсвийн орлого 1.1 их наяд төгрөгөөр тасарсан юм. Засгийн газар энэ оны төгсгөлд 320 тэрбум төгр өгийн бонд гаргаж, зардлаа бүрэн санхүүжүүлнэ. 2015 онд эдийн засгийн өсөлтийг өнөөгийнхөөс бууруулахгүй байх зорилго тавихаа монголбанкныхан мэдэгдсэн. Угаасаа ч эдийн засаг өсөх суурь нөхцөл бүрдээг үй байгаа. Тиймээс төсвийн орлого өнөө жилийнхтэй ойролцоо байх магадлалтай. Тэгэхээр нэг их наядаас ч илүү хэмжээгээр танах шаардлагатай байж мэднэ. Манай Засгийн газар төсвийн орлогыг хэт өөдрөг төлөвлөдөг “өвчтэй”. Тиймээс хэзээ ч төсөөлөл нь биелж байгааг үй. Төсвийн тодотголын гол сорилт нь орлогоо оновчтой төлөвлөх, алдагдалгүй батлах явдал байна. Дахиад алдагдалтай төсөв баталбал Засгийн газрын өрийн дарамт нэмэгдсээр байх ажгуу. Эдийн засгийг мөнгөний хоёр урсгалаар тэтгэдэг. Нэг нь төсөв, нөгөө нь санхүү. Төсвийг танаснаар эдийн засгийн өсөлтөд нөл өөлж чадахг үй. Тэгэхээр мөнгө санхүүгийн бодлогод найдахаас өөр замгүй. Бодлого боловсруулагчид ерөөсөө төсвийг “хөнжилд” нь багтаагаад эдийн засгийг мөнг өний бодлогоор хүндрэлээс гаргана гэж сэтгэж байгаа.

Өрийг бодлоготойгоор удирдана

Шинээр томилогдсон Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Хятадын Засгийн газраас нэг тэрбум ам.долларын урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл авах нь зүйтэй гэж мэдэгдсэн. Эдийн засагчид, судлаачид төдийгүй Засгийн газрын түвшинд ч нэмж өр тавих нь зөв гэдэгтэй ийн санал нэгдээд байна. Хятадын Засгийн газраас биш юм гэхэд Олон улсын валютын сан, эсвэл өөр хэн нэгнээс зээл авах нь гарцааг үй болов. Зээл авахгүй гэвэл төлбөрийн тэнцлийн хямрал улам гаарч, санхүү, эдийн засгийг хамрах шинж тэмдэг бүрдлээ. Монгол Улс 2014 оныг 880 сая ам.долларын төлбөрийн тэнцлийн алдагдалтай үдэж буй. Алдагдлыг валютын нөөц өөс нөхс өн нь мэдээжийн хэрэг. Манай валютын нөөц шавхагдаж байгаа. Валютын нөөцийг нэмэгд үүлдэг гадаадын шууд хөрөнгө оруулалт энэ жил 600 сая ам.доллараар хэмжигдэв. Хэрвээ “Оюутолгой” төслийн хоёр дахь шатны санхүүжилт шийдвэрлэгдэхгүй бол гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэх эсэх нь эргэлзээтэй. Ирэх жил авах зээл нэгдүгээрт гадаад валютын нөөц нэмэгдүүлэх, хоёрдугаарт “Чингис” бондын санхүүжилтийн бүтцийг эрүүлжүүлэх зорилготой байх юм. Эхний зорилго нь ойлгомжтой. Төлбөрийн тэнцлийг сайжруулж, ам.долларын ханшийг тогтворжуулан санхүүгийн зах зээлийн хүндрэлийг арилгана. Тэгвэл дараагийн зорилгыг хэрэгж үүлэхийн тулд арилжааны бус зээл авах учиртай. Өөрөөр хэлбэл, ашиг хонжоо харсан бус, маш бага хүүтэй, нэлээд урт хугацаатай зээл гэсэн үг. “Чингис” бондын хөрөнгөөр барьсан, урт хугацаанд үр ашгаа өгөх авто замын төслүүдийг энэ зээлээр дахин санхүүжүүлнэ. Ингээд “Чингис” бондын хөр өнгийг суллаад авчихна. Үүгээрээ богино хугацаанд үр ашгаа өгөх үйлдвэрлэлийн төсл үүдийг санхүүжүүлэх боломжтой. Олон улсын валютын сангийнхан манай төрийн түшээд, Төвбанкны ерөнхийлөгчтэй уулзлаа. Тэд “Өрийн удирдлагын тухай хуулиа яаралтай баталчих, тэгээд хамтарч ажиллая” гэсэн санал тавив. Өөрөөр хэлбэл, дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувиар хязгаарлаж буй өрийн таазаа өндөрсгөчих, тэгээд бид зээл олгоё гэсэн санаа юм. Монгол Улсын Засгийн газрын өр 11.5 их наяд төгрөгт хүрч, дотоодын нийт бүтээгдэхүүний 53 хувьтай тэнцэж, таазаа аль хэдийнэ давсныг Сангийн сайд Ж.Эрдэнэбат дуулгасан. Энэ оны гуравдугаар улирлын байдлаар хувийн хэвшлийн өр 19 их наяд төгрөгт хүрчээ. Өрийн удирдлагын тухай хуулиар Монгол Улсын өр гэж чухам юуг хэлэх вэ, Засгийн газрын өрийг ямар байдлаар томъёолох вэ, баталгааг Засгийн газрын өрөнд тооцох уу гэх мэт зохицуулалтыг хийж өгнө. Мөн зээлийн хөрөнгөөр ямар нөхц өл шаардлага хангасан төслийг санхүүжүүлэхийг хуульчлах юм. Мэдээж өрийн таазыг өндөрсг өх нь энэ хуулийн чухал заалт. Өрийг бодлоготойгоор удирдах жил айсуй.

Хөрөнгө оруулалт нэмэгдвэл ам.доллар 1750 төгрөгтэй тэнцэнэ

Ам.доллартай харьцах төгрөгийн ханш энэ онд түүхэн доод түвшиндээ хүрэв. Өчигдөр “Найман шарга” захад ченжүүд нэг ам.долларыг 1877 төгрөгөөр худалдаж байлаа. Тэгвэл ирэх онд ам.доллартай харьцах төгрөгийн дундаж ханш 1857 байна гэсэн таамаглалыг “Мандал женерал даатгал” компанийн шинжээчид гаргаад байна. Харин валютын ханш хамгийн ихдээ 1970, багадаа 1750-д хүрч магадгүй гэж тэд тооцжээ. Гэхдээ гадаадын шууд хөрөнгө оруулалт эрчимтэй нэмэгдсэн нөхцөлд л нэгж доллар 1750 төгрөгтэй тэнцэх боломжтой гэнэ. Манай улсын ирэх оны төсөвт ам.долларын ханшийг 1750 төгрөгөөр тооцоод буй билээ. Ханшийн хэлбэлзэлтэй холбооотойгоор өнгөрсөн хугацаанд долларжих хандлага нэлээд байсан гэдэгтэй шинжээчид санал нийлж байна. Энэ нь ирэх онд ч хэвээр байх магадлалтай юм. Өөрөөр хэлбэл, хүмүүс төгрөгөө валют руу шилжүүлснээр долларын хадгаламж нэмэгдсэн байна. Валютын ханшийн өөрчлөлтөд энэ нь мөн нөлөөлөх нь дамжиггүй. Монголбанкныхан ханшийг 2000 төгрөг хүргэхгүй байх чиглэл барьж буй. Ханшийн өсөлтийг хяналтаасаа алдахг үй байхын тулд валютын нөөцтэй байх ёстой. Тус банкны мэдээлж буйгаар өнгөрсөн аравдугаар сарын байдлаар гадаад валютын албан нөөц 1.39 тэрбум ам.доллар болж буурсан гэнэ. Энэ оны эхээр дээрх тоо 2.44 тэрбум “ногоон” байсан юм. Сүүлийн жилүүдэд эдийн засгийн өсөлт өнд өр байсан нь гадаадын их хэмжээний хөр өнгө оруулалтгүйгээр тогтворжуулах боломжгүй урсгал дансны алдагдлыг дагуулсаар ирснийг Дэлхийн банкныхан анхааруулж байгаа. ДНБ хоёр оронтой тоогоор тэлсэн 2011-2013 онд урсгал дансны алдагдал ДНБ-ий 30 гаруй хувьд хүрч, огцом нэмэгдсэн. Уг алдагдал өсөж, гадаадын хөрөнгө оруулалт буурахын хэрээр төгрөгийн ханш суларч, гадаад валютын нөөц багасахад нөлөөлж ирэв. “Economist Intelligence Unit” байгууллагын таамаглаж буйгаар, төгрөгийн ханш ирэх онд тогтвортой байх гэнэ. Худалдааны тэнцэл ашигтай гарч байгаа нь үүнтэй холбоотой юм. Тодруулбал, нэгж “ногоон”-той харьцах төгр өгийн ханш 1865-1890-д хэлбэлзэж, дунджаар 1875 байна гэж таамаглажээ.

Уул уурхайн түүхий эдийн үнэ сэргэхгүй нь

Уул уурхайгаас бүрэн хараат, ганц хөлтэй эдийн засагтай Монгол Улсад олон улсын зах зээл дэх түүхий эдийн ханш хамгийн чухал нөлөөлдөг. Улсын сан хөмрөгийг хариуцагчдын тооцож буйгаар ирэх жил уул уурхайн салбараас төсөвт 1.12 их наяд төгрөг төвлөрүүлэх гэнэ. Тухайлбал, нэг тонн зэсийн баяжмал 6970.7, нүүрс 70, цайрын баяжмал 2364.4, нэг унци алт 1248.9 ам.доллар байхаар тооцож, орлогынхоо хэмжээг тооцжээ. Айсуй онд ам.долларын ханш чангарах төлөвтэй тул алтны үнэ 1000 ам.доллар руу “унаж” магадгүй тухай “Kitco Gold”-ын судалгаанд хамрагдсан шинжээчид ярьсан байна. Тэгвэл Швейцарийн “Credit Suisse”-ийн эдийн засагчид 1200, “Citi”-гийнхэн 1220 ам.доллар орчимд хэлбэлзэнэ гэж үзжээ. Харин зэсийн үнийн тухайд “Citi” группийн шинжээчид нэг тонн зэсийг 7035 ам.доллараар тооцож байна. Өнгөрч буй нэг жилийн хугацаанд манай нүүрсний компаниуд нэг тонн коксжих нүүрсийг 50 ам.доллар ч хүрэхгүй үнээр хилийн боомт дээрээс борлуулж байсан. Харин ирэх жил нүүрсний үнэ зургаа орчим хувиар хямдрах тооцоог Австралийн Эрдэс баялаг, эрчим хүчний эдийн засгийн товчооноос таамаглажээ.

Инфляц хоёр оронтой тооноос буухгүй

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэлд Хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцыг ирэх оны эцэст долоон хувьд, 2016-2017 онд ч энэ түвшинд барих зорилт тавьсан. Хэрэглээний үнэ өнгөрсөн сард улсын хэмжээнд оны эхнээс 10.1 хувь, өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсчээ. Өнг өрсөн жил Төвбанк инфляцыг найман хувьд барина гэж тооцож байсан ч энэ зорилгодоо хүрээгүй. “Сүүлийн жилүүдэд инфляцын түвшин тогтмол хоёр оронтой тоогоор илэрхийлэгдсээр ирсэн нь хүнсний бүтээгдэхүүн, шатахууны нийл үүлэлтийн тасалдал, хязгаарлалттай шууд холбоотой. Эдгээр асуудлыг шийдвэрлээгүй, бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт, хангамжийн зах зээлийн зарчимд суурилсан тогтвортой тогтолцоог бүрдүүлээгүй тохиолдолд инфляцыг бууруулах боломжгүй” гэж Төвбанкныхан тайлбарлаж буй. 2011-2012 оны дунджаар гадаадын шууд хөрөнгө оруулалт ДНБ-ий 40 гаруй хувийг эзэлж байсан бол 2013 онд 16 хувь, 2014 оны эхний хагаст ердөө найман хувьтай тэнцэх болов. Гадаадын хөрөнгө оруулалт тасралтгүй буурч, төсөвтэй адилтгах зарцуулалт дорвитой буурахгүй байгаа ийм нөхцөлд Монголбанк төлбөрийн тэнцлийн хүндрэлийг зөөлрүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг үргэлжлүүлэн хадгалахын тулд 2015 онд инфляцыг долоон хувьд хүргэх зорилго тавиад байгаа. Харин Азийн хөгжлийн банк ирэх онд инфляц 9.5 хувь байна гэж тооцоолоод байгаа бол “Ирэх онд инфляц нэг оронтой тоонд хүрнэ гэсэн найдвар тун бага, харин ч 13 хувь болж мэднэ” гэж мэргэжилтнүүд үзэж байна. Төвбанк инфляцыг зорилтот түвшинд хүргэх замаар эдийн засгийн тэнцвэртэй бөгөөд тогтвортой өсөлт өд дэмжлэг үзүүлэх мөнгөний бодлого хэрэгжүүлнэ гэж буй ч амаргүй цаг үетэй нүүр тулж мэдэх нь. Ирж буй хямралын эсрэг зөв бодлого боловсруулан тэмцэхгүй бол Монголбанкны инфляцын таамаг бас л мөрөөдөл хэвээр хоцорч болзошгүй.

Гурван тэрбум долларын хөрөнгө оруулалт татах боломжтой

Сүүлийн хоёр жилийн турш буураад байгаа гадаадын шууд хөрөнгө оруулалт ирэх жил сэргэж магадгүй нь. “Хэдийгээр олон улсын зах зээлийн нөхцөл тааруу байгаа ч Тавантолгойн цахилгаан станцын төслийг амжилттай эхлүүлчихвэл ирэх жилээс манай хөрөнгө оруулалт сэргэнэ” хэмээн Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар өнгөрсөн сард тоймлож байлаа. Үнэхээр Монгол Улсын хөрөнгө оруулалтын индикатор гэж хэлж болохуйц хэд хэдэн төсөл шийдлээ хүлээж буй. Тавантолгойн цахилгаан станц, Тавантолгойн ордын стратегийн хөрөнгө оруулагч, Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт тэдний дунд тэргүүлэх байр суурь эзэлж байгаа юм. Эдгээр томоохон төслийг амжилттай урагшлуулж чадвал богино хугацаанд хөрөнгө оруулалт сэргэх боломжтой. “Оюутолгойн хоёрдугаар шатны санхүүжилтийг шийдчихвэл хөрөнгө оруулалтын урсгал давалгаа шиг орж ирж магадгүй” хэмээн MICC хөрөнгө оруулалтын корпорацын ерөнхийлөгч Д.Ачит-Эрдэнэ тэмдэглэсэн. Тиймээс Монгол Улс тодорхой төслүүдээ урагшлуулаад, түүндээ хөрөнгө оруулагчдаа татаж, нөгөөтэйгүүр улс төр, хууль эрх зүйн орчноо тогтвортой байлгаж чадвал ирэх жил хөрөнгө оруулалт сэргэж мэдэх нь. Улирч буй жилд нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татах төлөвтэй байгаа бол ирэх жил наад зах нь 2-3 тэрбум ам.долларт хүргэх боломж бий аж.

Бэлтгэсэн Ц.БОЛОРМАА, Т.ЭНХБАТ, Б.ЦЭЦЭГСҮРЭН, Ч.МӨНХЗУЛ

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14424
0 эможи
keyboard_arrow_up