Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 27, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Орон сууцны зээлийн хөтөлбөрт 16 мянга 800 гаруй иргэн хамрагджээ

2015 оны 1 сарын 09

Өнгөрсөн 2014 онд Монгол Улсын хэмжээнд нийт 20 мянга орчим айлын орон сууц ашиглалтад орсон  байна.  Орон сууцны нийлүүлэлт сүүлийн таван жилийн дээд цэгтээ хүрнэ гэж Үл хөдлөх хөрөнгийн шинжээчид үзэж байна. “Тэнхлэг зууч”, “Монголиан Пропертис”, “Актив” зууч зэрэг компаниудын хамтран танилцуулдаг орон сууцны үнийн индексээс харахад сүүлийн дөрвөн сарын хугацаанд тогтмол буурч байгаа юм. Цаашид ч энэ хандлага хэвээр хадгалагдаж, үнэ тогтворжино гэж “BP Mongolia Group” үзэж байна. Учир нь найман хувийн хүүтэй зээлд хамрагдах боломжтой санхүүгийн чадамжтай иргэдийн орон сууцны эрэлт буурчээ. Мөн орон сууц худалдан авах шаардлагатай иргэд зээл авахаас илүүтэйгээр гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдах хандлагатай байгааг онцоллоо. Үүнээс гадна ТОСК-аас хэрэгжүүлж байгаа бага орлоготой иргэдийг орон сууцжуулах хөтөлбөр, Нийслэлийн ЗДТГ-ын дэд хөтөлбөрүүд иргэдийн дунджаас дээгүүр үнэтэй орон сууц худалдан авах хандлагыг бууруулжээ. 2014 оны туршид жилийн найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн хөтөлбөрт 16 мянга 800 гаруй иргэн хамрагдсанаас 1899 нь өмнө нь авсан орон сууцны зээлээ шилжүүлсэн байна. Ингэснээр 2014 онд 897.1 тэрбум төгрөгийн зээл шинээр олгож, дахин санхүүжүүлсэн байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15371
0 эможи
keyboard_arrow_up