Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

“Эрдэс баялаг 2025” хэлэлцүүлэг дээр хэн юу хэлэв

2014 оны 1 сарын 16

Өчигдөр УУЯ-аас санаачлан Монголын Эрдэс баялгийн салбар 2025 олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгуулав. Өрсөлдөх чадвар, хариуцлага, үр ашгаа дээшлүүлэх зорилготой энэ хэлэлцүүлэгт уул уурхайн компани , мэргэжлийн холбоод, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн 300 гаруй төлөөлөл оролцож санал хэлэв.

Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган: Олборлогч бус, үйлдвэрлэгч улс болохыг зорьж байгаа.Уул уурхайн эрдэс баялгийн салбар бол монгол улсын гол тулгуур гэдэгтэй хэн ч маргахгүй. Эхлээд бид хаа хүрэх замаа тодорхойлохын тулд монгол улс ойрын 10 жилд буюу 2025 он хүртэл эрдэс баялгийн салбарт төрөөс барих бодлогын баримт бичгийг гаргаж байгаа.


-УУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид: Иргэд олон нийтэд уул уурхайн салбарын талаар бодит ойлголт өгч салбарын хөгжлийн хэтийн төлөв бүтээмж өрсөлдөх чадварыг дээшлүүлэх түүнчлэн 2025 он хүртэлх зорилтоо тодорхойлно хэмээн онцолж байв.


-Монгол алт үйлдвэрлэгчийн холбооны ерөнхийлөгч Т.Ганболд: Эдийн засгийн шилжилтийн хүнд үеийг гэтлэн туулахад чухамдаа энэ хөтөлбөр л авралын ганц од байсан гэдгийг тэрбээр тодотгосон.
-МГЛ компанийн гүйцэтгэх захирал О.Сайхансамбуу: Бид охин компаниудынхаа 51 хувиас дээш байгаа төрийн оролцоогоо багасгаад түүнээс доош хувийн төрийн оролцоотой өмчтэй байхыг зорьж байгаа. Хараат, хараат бус гэж ярих нь хэр зохимжтой вэ гэдгийг би сайн ойлгохгүй байна. гэхдээ монгол улсын эдийн засаг ойрын 20 жилдээ уул уурхайгаас хамааралтай байх нь гарцаагүй.
-Уул уурхайн хөрөнгө оруулалтын ассоциацийн ерөнхийлөгч Т.Лхагваа: Хөрөнгө оруулагчдад ямар ч албан бичиг анхаруулга ирүүлэлгүйгээр БОНХЯ өөрөө хүссэн учраас УИХ-аас ямар нэгэн тогтоол шийдвэр гаргуулчихдаг. Ингэснээр хөрөнгө оруулагчид үйл ажиллагаа явуулах боломжгүй болж, хөрөнгө оруулагчдыг үргээж байна. монголын эдийн засгийг унагачихаад байгаа нэг шалтгаан бол энэ шүү дээ. Шинэчлэлийн засгийн газар энэ бүх асуудлыг шийдвэрлэхээр ярьж байгаа нь сайшаалтай боловч маш удаан байна. ийм удаан байвал 2014, 2015 оныг алдана. Ингэж байтал 2016 онд улстөржилт дахиад л эхэлнэ шүү дээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
156
0 эможи
keyboard_arrow_up